horoscope
horoscope
horoscope
userР. Цэцэгбаяр

Шинэ жилийн топ 5-н гадаад дууны түүхээр хамтдаа аялцгаая

post-img

Хайрт хүмүүстэйгээ гадуур болзож, эсвэл гэртээ буйдан тухлангаа сонсох гайхалтай уран бүтээлүүдийн түүхийг хүргэж байна.

————————————————————————-

Last Christmas- Шинэ жил, Зул сарын баярыг энэ дуугүйгээр төсөөлөхийн аргагүй. Анх 1984 онд зохиогдсон “Last Christmas” буюу “Сүүлчийн зул сар” хэмээх дуу өнөөдрийг хүртэл Дэлхий дахинаа дурлан сонсдог дуу хэвээрээ байна. Энэ дууг зохиогч Жорж Майкл 2016 оны зул сарын өдөр таалал төгссөн юм. Энэ дууны тухай найз Андрэй “Бид Жоржийн аав, ээжийнд зочлох үеэр энэ дуу бүтэж байлаа. Зурагт үзээд сууж байх үед Жорж цаг хэртэй алга болсноо дээд давхраас сэтгэл нь догдолсон шинжтэй бууж ирсэн юм. Түүний бага насны дурсамж шингэсэн өрөөнд биднийг ороход тэрээр “Last Christmas” дууг дуулж өгсөн юм. Тэр мөч үнэхээр гайхалтай байсан. Жорж дууны үгэндээ уянгалаг хайрын түүх нэмж, Зул сарын хөгжмийг өөрчилсөн байлаа” хэмээн дурсжээ. Магадгүй танд бас энэ дуутай холбоотой Шинэ жилийн мартагдахааргүй дурсамж байгаа юм биш биз?

All want for Christmas is you– Дэлхий дахины хайртай дуу. Эзнээ насан туршид нь тэжээж байгаа гэж энэ дууны талаар хүмүүс ярьдаг нь оргүй биш юм. Мэрайя Кэри зөвхөн энэ дуугаар жил бүр 2.6 сая ам.доллар, хамгийн багадаа 1.9 сая ам доллар олдог аж. Тэртээ 1994 оны намар 15-хан минутад зохиогдсон энэхүү дуу жил бүрийн Шинэ жилийн баяраар Дэлхийн өнцөг булан бүрд эгшиглэж, хэзээ ч дахин давтагдашгүй топ уран бүтээл гэдгээ баталсаар байгаа билээ. “15-хан минутад зохиосон энэ дуу яагаад тийм алдартай байдаг юм бэ?” гэж асуусан сэтгүүлчийн асуултад “Учир нь энгийн хэрнээ тааламжтай болохоор л алдартай” хэмээн хөгжмийн зохиолч Уолтер Афанасьефф хариулсан байдаг. Анх зохиогдсон цагаас хойш 30 жилийн турш жил бүрийн хамгийн их хуулбарлаж авсан дуунд тооцогддог энэ дуу 3 өөр клиптэй.

We wish you a Merry Christmas- “Энэ дууг сонсохоор Шинэ жилийн баяр яг одоо болж байгаа мэт санагддаг” хэмээн олон хүн ярьдаг. Яах аргагүй Шинэ жилийн баярын эрч хүч, сүрлэг ногоон гацуур, өнгө өнгийн сааг санагдуулам уран бүтээл. Хамгийн эртний зул сарын дуу гэгддэг. XVI зууны үед хүүхдүүд Зул сарын баяраар айлуудын хаалган дээр очоод, энэ дууг дуулж, чихэр цуглуулдаг байжээ. Гэхдээ энэ дууны “Бид танд Зул сарын мэнд хүргэж байна” гэсэн хэсэг нь анхандаа “Би танд Зул сарын мэнд хүргэж байна” гэж байжээ. Харин уг дууны зохиолч Артур Уаррелыг нас барсны дараа найрал дуучид түүнд хүндэтгэл үзүүлж, “Би” гэдэг үгийг нь “Бид” болгосон байна.

Winter Wonderland– Яг одоо цас бударч байгаа мэт санагдуулах ганцхан дуу гэж үүнийг хэлж болно. 1934 онд Ричард Смит сүрьеэ өвчнөөр эмнэлэгт хэвтэж байх үедээ цасаар тоглож буй хүмүүсийг хараад энэ дуугаа зохиосон гэдэг.

Happy new year– Шинэ жилийн сэдэвт дууны жагсаалтад зүй ёсоор бичигддэг алдартай дуунуудын нэг. Шведийн алдарт дөрвөлийн дуу гэдгээр олноо танигдсан ул дууг 1980 онд зохиожээ. Анх энэ дуу “Аав аа, шинэ жилийн өдөр бүү уугаарай” гэсэн хошин нэртэй байв. 1990 онд англи хэлээр дуулснаар Дэлхий дахинаа алдаршиж, хит болсон хэвээр байна.

0/1000