horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

“Хүүхэд үрчлүүлнэ” гэх зарын ард хүний наймаа байгаа юм биш биз

post-img

Зар 1. 6 сартай жирэмсэн. 3 сард маамуулаад хүүхдээ сайн аав, ээж болж чадах хүнд өргүүлмээр байна. Эмнэлэгт үзүүлсэн. Байр, мөнгө төгрөг авах асуудал гаргахгүй.

Зар 2. Өнөө маргаашгүй төрнө. Ийм шийдвэр гаргаж байгаа хатуу, харгис ээж байна. Олон таван үг асуухгүйгээр, яг өсгөнө гэсэн хүн байна уу. Өнгө, мөнгө хараад бичиж байгаа юм биш. Хүүхдээ харахгүйгээр шууд өргүүлнэ.
Зар 3. 12 сарын сүүлчээр төрөх юм. Хүүхдэд хайртай сайн айлд хүүгээ үрчлүүлнэ.

Зар 4. “Хүүхдээ өсгөх боломжгүй болсон тул төрүүлснийхээ дараа үрчлүүлнэ.

Ийм зарыг нэгэн группт өдөрт 2-3 удаа оруулсан байв. Хүүхдийг нь үрчилж авахаар сонирхсон иргэд доор нь утасны дугаараа үлдээж, “Холбогдоорой” гэсэн байлаа.   Ийм зарын доор дунджаар 30 хүн “Авъя. Холбогдоорой” гэсэн бичиг үлдээсэн байна.

Тээж байгаа хүүхдээ төрүүлснийхээ дараа өргүүлэх хүсэлтэй эдгээр эмэгтэйчүүдийн дийлэнх нь нөхөртөө хаягдсан гэх нийтлэг шалтгаантай. Эсвэл хүүхэд нь ямар нэгэн өвчтэй төрөх нь тодорхой болсон тохиолдолд бусдад үрчлүүлэх зар тавьдаг юм байна. Зарим нь “Хүүхдээ төрүүлээд үрчлүүлнэ” гэж хууран, мөнгө авч, жирэмсэн байх үеийнхээ санхүүгийн хэрэгцээг залгуулдаг байх юм. Орон сууцны урьдчилгаанд төлөх мөнгө нэхсэн хүн ч байна.

“Хүүхдээ төрүүлээд, чамд өгье. Урьдчилгаа 30 сая төгрөг өг” гэсэн

“Хүүхдээ үрчлүүлнэ” гэх зараар холбогдсон нэгэн иргэний яриаг хүргэе.

Би 41 настай. Бид өөрсдөө хүүхэдтэй болж чадахгүй байгаа учир бусдаас хүүхэд үрчилж авахаар болоод “Хүүхдийн асрамжийн газруудын групп”-ээс асрамжийн газар судлахаар орсон юм. Гэтэл “6 сартай жирэмсэн. Нөхөртөө хаягдсан учир хүүхдээ төрүүлээд үрчлүүлнэ. Мөнгө төгрөг, байр орон сууц, элдэв зүйл нэхэхгүй. Сайн аав, ээж болох хүмүүс холбогдоорой” гэсэн зар байсан.

Ингээд бид зарын дагуу хандаж, түүнээс хүүхдийг нь үрчилж авахаар боллоо. Тухайн эмэгтэй биднээс мөнгө төгрөг авахгүй байхаар тохирсон юм. Бид 7 дугаар сараас харилцаа тогтоож, үе үе биечлэн уулзаж эхэлсэн. Гэтэл удаа дараа “Эмнэлэгт үзүүлж байна. Витамин, эм авч уу гэсэн Эрүүл хүүхэд авмаар байвал та тусална биз дээ” гэдэг байсан. Ингээд хүссэн мөнгийг нь өгсөөр нэг л мэдэхэд 3 орчим сая төгрөг зарцуулчихсан. Сүүлдээ тэр эмэгтэй над руу хуурамч жор явуулж “Эмийн мөнгө өг” гэж шууд нэхдэг болсон.

Ингээд 11 дүгээр сарын 29-нд “Төрчихлөө” гэж бидэнтэй холбогдсон. Бид баярлаад хүүхдийн дэлгүүр орж, өлгий, живх, бусад хэрэгцээт зүйл аваад, эмнэлэгт очтол тэр эмэгтэй аль хэдийнэ 10 гаруй хоногийн өмнө төрсөн байсан. Түүнийг нь сувилагчаас мэдсэн. Тэр ч байтугай хүүхдээ ааваар нь овоглочихсон байгаа юм.

“Одоо тэгвэл хүүхдээ албан ёсоор шилжүүлж авъя” гэсэн чинь “Хүнд өвчтэй” гэх мэтээр биднийг айлгасан. Нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх санал тавихад татгалзсан. Энэ явдлаас болж, манай ар гэрийнхэн болон нөхөр бид хоёр сэтгэл санааны хүнд байдалд ороод, яахаа мэдэхгүй нэг хэсэг балмагдсан. Энэ юу ч биш. Зарим нь орон сууцны урьдчилгаа нэхдэг юм байна лээ. Тийм хүнтэй бас холбогдож байсан.

“Хүүхдээ төрүүлтэл яаж гэр хороололд амьдрах вэ. Би байранд амьдрах сонирхолтой. Тиймээс 30 сая төгрөг өгчихвөл хүүхдээ төрүүлчхээд, царайг нь харалгүй шууд үрчлүүлнэ” гэж шаардсан.

Тэр хүнд 30 сая төгрөг өгч байснаас үр шилжүүлэн суулгуулсан нь дээр биз. Зарим нь бүр “Үрчлүүлнэ” гэж хэлээд, төрсөн үгүй нь мэдэгдэхгүй, мөнгө аваад таг чиг алга болчихдог. Нөгөө хүнээс хүүхэд авч байна гэж зүүдлэх тохиолдол ч гарч байсан” гэж ярилаа.

“Хүүхдээ төрүүлээд үрчилнэ” гэх зарын ард…

Хүүхэд үрчилж авахыг хүссэн хүмүүс үр хүүхэдтэй болох чин хүсэл тээж явдаг. Тэд хүүхэдтэй болох гэж хөөрцөглөөд, үрчлэлт гэдэг араасаа ямар асуудал дагуулахыг ойлгодоггүй. Хүүхдээ үрчлүүлэх нэрийдлээр өөр зорилго тээсэн хүмүүсийг анзаардаггүй ажээ.

Хүүхэд үрчлүүлэх зараар холбогдсон хэд хэдэн хүнтэй ярихад “Үрчлүүлнэ гэх хүмүүсийн ихэнх нь байр орон сууц нэхдэг” гэсэн юм. Энэ зарын групп дээр ихэвчлэн “Хүүхдээ төрүүлсний дараа үрчлүүлнэ” гэсэн зар байв.

Хүүхэд үрчлэлтийн асуудлыг одоо мөрдөгдөж байгаа Гэр бүлийн тухай хуулиар зохицуулдаг. Гэсэн ч хуулиас гадуур явагддаг үрчлэлт бас байна. Ийм хууль бус үрчлэлт гаарч, зарим эмэгтэйчүүд фэйсбүүкийн хаалттай групп ашиглан, хэвлий дэх хүүхдээ барьцаалан, мөнгө луйвардаж байна.

Тэд хөөрхий нялх үрээ өсгөж чадахгүйдээ биш, санхүүгийн хэрэгцээгээ залгуулах гэж хүүхдээ ашиглан, хүнтэй наймаалцаж байна. Фэйсбүүкийн хаалттай группэд ийм зорилготой зар тавих явдал гаарчээ.

Энэ талаар Улаанбаатар их сургуулийн Гэр бүл судлалын тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Б.Оюун-Эрдэнэ “Гэр бүлийн тухайн хуулийг шинэчлэхээр шинэ ажлын хэсэг гарсан. Ер нь тодорхой хугацаанд эдийн засгийн хэрэгцээгээ залгуулах зорилгоор “Хүүхдээ үрчлүүлнэ” гэж бусдаас санхүүжилт авсан бол гэмт хэрэг. Үндсэндээ хүн худалдаж байна гэсэн үг. Гэхдээ ямар процесс болсныг хууль хяналтын байгууллага шалгаж, хүн худалдах гэмт хэрэг мөн эсэхийг нь тогтоох ёстой юм” гэж ярилаа.

Монгол Улс хүүхэд үрчлэх, үрчлүүлэхийг хүссэн хүмүүст доорх шаардлагыг тавьдаг. Эдгээр бичиг баримтад тулгуурлан, тухайн хүүхдийг үрчлүүлэх эсэх талаар тухайн хүүхдийн харьяа хорооны нийгмийн ажилтан дүгнэлт бичиж өгнө. Уг дүгнэлтэд үндэслэн, тухайн хүүхдийг хариуцсан дүүрэг, аймгийн засаг дарга Гэр бүлийн тухай хуулийн 54.1-т зааснаар зохицуулдаг байна.

Хүүхэд үрчлэх хүнд тавьдаг шаардлага

65-аас доош настай байх,

Эрх зүйн чадамжтай байх,

Гэр бүлтэй байх,

Ажилтай, орлоготой байх

ДОХ, сүрьеэ, сэтгэцийн өвчтэй эсэх талаарх эмнэлгийн байгууллагын тодорхойлолт

Хүүхэд үрчилж авахыг хүссэн өргөдөл

Хүүхэд үрчлүүлэх хүнд тавьдаг шаардлага

Хүүхдийн төрсний гэрчилгээ

Төрсний гэрчилгээний лавлагаа

Баг, хорооны засаг даргаар цохуулж нотариатаар батлуулсан эцэг, эх/ асран хамгаалагчийн өргөдөл

Эцэг, эхийн иргэний үнэмлэх /нотариатаар батлуулсан байх/

7 нас хүрсэн бол хүүхдийн өөрийнх нь зөвшөөрөл

Хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад байгаа бол тухайн хүүхдийн байгууллагын зөвшөөрөл /хүүхэд үрчлэх, үрчлүүлэх эрх бүхий асран хүмүүжүүлэх байгууллагад хамаарна/

Мөн тухайн үрчлүүлэх гэж буй хүүхэд эрүүл байхыг шаарддаг. Нарийн мэргэжлийн эмчид үзүүлсэн байхыг шаарддаг байна.

АНУ хүүхэд үрчлүүлэхийг шүүхээр шийдүүлдэг

Тэгвэл АНУ энэ асуудлыг хэрхэн шийддэгийг сонирхъё. Тус улс хүүхэд үрчлэхийг хүссэн гэр бүлийн санхүү, эрүүл мэнд, боловсрол, зан үйл гээд нөхцөл байдлын судалгааг хардаг. Мөн тухайн гэр бүлд уг хүүхдийг нэг жил амьдруулна. Улмаар хэр ээнэгшин дассан, хэрхэн хайрлаж халамжилсныг харгалзан үзэж, шүүх үрчлэх эсэх асуудлыг эцэслэн шийддэг байна.

Үүнээс гадна жирэмсэн байхад нь уг эмэгтэйг нөхөр, найз залуу нь нь хаясан гэх зэрэг шалтгаанаар хүүхдээ үрчлүүлэх бол урьдчилж, улсынхаа нэгдсэн санд бүртгүүлдэг. Уг хүүхдийг үрчилж авах гэж буй хүмүүс ч тухайн санд мэдээллээ хаалттай байрлуулах журамтай.

Гадаадын 18 улсад 277 хүүхэд үрчлүүлжээ

Манай улсад хүүхэд үрчлэлтийн нэгдсэн сан байхгүй. Үрчлүүлэх асуудлыг засаг дарга шийддэг бол үрчилсэн хүүхдээ буцаах бол шүүхээр шийдүүлдэг. Гэвч Шүүхийн ерөнхий зөвлөлд энэ талаарх тоймтой судалгаа байдаггүй аж.

Иймд Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэхдээ үрчлэлттэй холбоотой эцсийн шийдвэрийг шүүх гаргадаг болгохоор тусгажээ. Мөн хууль бус үрчлэлтийг таслан зогсоох, хяналт тавих зохицуулалтыг гурван Засгийн газар дамжсан Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгах тухай яригдаж байлаа. Одоо харин таг болжээ. Энэ асуудлыг хуулиар зохицуулах хүртэл олон нийтийн сүлжээнд хүүхэд үрчлэлтийн асуудал хэн нэгний санхүүг залгуулах эх үүсвэр болсоор байх нь.

Үрчлэлттэй холбоотой баримт, мэдээлэл, статистик гэх тоймтой юм манай улсад алга. Үндсэндээ Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаанаас өөр бүртгэл байдаггүй байна.

Гадаад улсын иргэнд үрчлүүлсэн хүүхдийг Гадаадын иргэн, харьяатын газар бүртгэдэг. Монгол Улсаас гадаадад үрчлүүлсэн хүүхдийн тоон мэдээллийг харвал АНУ, Герман, Итали, Франц, Нидерланд, БНСУ зэрэг 18 улсын иргэд манай улсаас хүүхэд үрчилдэг байна. Манай улс 1999 онд Хүүхэд хамгаалах болон улс хоорондын үрчлэлтийн асуудлаарх Гаагийн конвенцод нэгджээ.

0/1000