Дархан-Уул аймгийн төвд өчигдөр айл шатлаа. Уг айлын жаахан хүүхдүүд гэрийнхээ гадна уйлж орилохыг хөршийнх нь хүүхэд сонссон байна. Тухайн үед 31-р сургуулийн сурагч Н.Мөнхбаатар гэрийнхээ гадна цас цэвэрлэж байсан аж. Түүнийг хашаан дээгүүр өнгийн хартал хөршийнх нь гэрийн тооноор утаа баагьж, 4-5 настай 2 хүүхэд нь гэрийнхээ гадна нимгэн хувцастай уйлан зогсож байжээ. Тэр хөршийнх рүүгээ гүйнгээ ах Э.Ганцоож руугаа утасдаж, дуудсан байна.
Н. Мөнхбаатарыг хашаанд нь орох үед охины гараас тэвэрсэн муур алдуурч, шатаж буй гэр лүү үсэрч орсон гэнэ. Хүүхдүүд муурынхаа араас гэр лүүгээ харайж оржээ. Тэрээр араас нь орж, 5 настай хүүхдийг тэврэн гарч ирэх үед ах Э.Ганцоож нь зөрж орон, гэр дотор муураа хайж байсан 4 настай хүүхдийг тэврэн авч гарчээ. Яг энэ үед гэрийн тооно нурж унасан байна. Дархан-Уул аймгийн 31-р сургуулийн 10б ангийн сурагч Э.Ганцоож, 8б ангийн сурагч Н.Мөнхбаатар нар ийн 2 хүүхэд аварч, баатарлаг үйлс бүтээлээ.