horoscope
horoscope
horoscope
userР. Цэцэгбаяр

Хүүхэд тоглоом биш. Хүн шиг амьдруул

post-img

“Хүүхэд бүр төрсөн цагаасаа эхлэн хүний язгуур эрх, эрх чөлөөг эдлэх ёстой.” гэж хүүхдийн эрхийн конвенцын оршил хэсэгт өгүүлнэ. Энгийнээр хэлбэл харгислал,хэрцгийлэлгүй, эрүүл аюулгүй орчинд хүүхдийн сурч боловсрох, амьдрах эрх хангагдах ёстойг эцэг эх гэх хүмүүст хамаатуулан хуульчилсан нь энэ юм.
Гэвч манай улсад хүүхэд хамгаалал, эрүүл аюулгүй орчин зөрчигдсөөр байгааг олон жишээ баримтаас бид харсаар байгаа билээ.

Осол гэмтэл, хүчирхийлэл, харгислал, аймшгаар дүүрэн нийгэм.

Харахад нүд халтирам орчинд дэрсхэн бяцхан үрс нүцгэн шалдан гүйлдэнэ. Хоолтой хонох өдөр хуруу дарам цөөхөн тэдний “ээж аав удахгүй ирнэ” гэх үг томчуудын харгис амьдралд хэдийн дассаныг илтгэнэ.

Хахир өвлийн хүйтэнд, хэдэн тийшээ сарайж унасан жижигхэн гэрт 10 гаруй насны дэрсхэн таван хүүхэд гараа тэврэн сууна. “Ээж аав нь хаачсан бэ” гэхэд”хоол авчрах гээд явсан” гэж хариулав. Гэвч тэд хоолны араас бус архины араас явсныг том ах нар нь гадарлаж байгаа мэт доошоо харан бүлтгэнэнэ. Ийм жишээ нэгээр тогтохгүй.
Амьдралын боломж муу, эцэг эх хоёул архи уудаг ч олон хүүхэд гаргаж, тэднийг үзэшгүй муухай орчинд, хоол ундгүй, өмсөх хувцасгүй амьдруулдаг. Хатуухан хэлэхэд хүүхдийн мөнгө авахын тулд л хүүхэд гаргадаг.
2021 онд хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг байхаар тогтоосон. Үүний дараа судалгаа хийхэд хүүхдийн мөнгө буусан өдөр архи согтууруулах ундааны хэрэглээ эрс нэмэгддэг бөгөөд тус мөнгөний 30-40 хувь нь архи авахад зориулагдаж байна гэсэн судалгааны дүн гарчээ.

Дэлгүүрийн худалдагч Н: Хүмүүсийн амьдрал гэхээс илүү хүүхдүүд л хамгийн хэцүү амьдарч байна. Олон хүүхэдтэй байж архи уугаад,хүүхдүүдээ тоохгүй орхичихдог. Халамжийн мөнгө буусан өдөр дэлгүүрийн орлогын ихэнх хувийг архи л эзэлдэг дээ. Гэр хороолол болохоор ийм юм болов уу гэсэн хотын зах, төвөөр ялгаагүй л ийм ухамсаргүй хүмүүс байдаг юм шиг байна лээ” гэв.

Улсын хэмжээнд төрөлт буурсан ч эмзэг бүлгийнхэны төрөлт буураагүй

Гаргах эрхээ мэддэг ч үүргээ ухамсарладаггүй эцэг эхчүүд жилээс жилд нэмэгдэж байна. Дэлхий дахинд төрөлт буурсан ч эмзэг бүлгийнхэны төрөлт буураагүй гэж эмч нар хэлж байв.

Чингэлтэй дүүргийн ӨЭМТ-ийн бага эмч Д.Пүрвээ; Төрөлт буурч байгаа нь үнэн ч гэсэн амьдралын боломж муу, олон хүүхэдтэй хүмүүс төрдөг нь хэвээрээ байгаа. 4,5 хүүхэд гаргасных нь дараа одоо хоёулаа хамгаалалтаа хэрэглэнэ шүү, тариа суулгацаа тавиулах уу гээд тухайн ээжид тохирсон үйлчилгээг зөвлөдөг. Өнөөх ээжүүд тэгнэ тэгнэ гэж хэлээд  зугтаагаад алга болчихдог. Гэтэл 4,5 сарын дараа жирэмсэн гээд бондойсон гэдэстэй ороод ирнэ. Хэцүү шүү дээ. Ихэнх хүмүүс хүүхэд гаргах нь миний эрхийн асуудал гэдэг. Гэвч гаргасан хүүхдүүдээ яаж амьдруулж байгааг харахад нүд халтирам. Гэртээ түлэх түлээгүй, идэх хоол, нөмрөөд унтах хөнжилгүй  айлууд маш олон.

Тэдэнд тэврэлт л хэрэгтэй

Манай улсын хүн амын 36,3 хувийг хүүхэд бүрдүүлдэг.  Гэвч тэдний хэдэн хувь нь өөрт оноогдсон эрхээ бүрэн эдэлж буйг тооцоолсон судалгаа одоогоор алга. Гаргасан л бол бол оо гээд төрөөс олгодог 100 мянган төгрөгийг нь архинд зарцуулж байгаа эцэг эхчүүдийг бурхан өршөөг.

Сайн дурын ажилчид гэр хорооллын нэгэн айлд очоод 10 настай хүүгээс “чамд юу хэрэгтэй байна вэ” гэхэд, “надад гутал хувцаснаас илүү тэврэлт хэрэгтэй” гэж хариулсан байдаг. Сонсоход зүрх шимшрэм хүүгийн үг тэднийг эцэг эхийн хайрыг ямар их үгүйлдгийг илтгэнэ.

Монголчууд хүүхэд хүнстэйгээ ирдэг гэж ярьдаг. Магадгүй энэ үгийн гороор олон хүүхэдтэй болох тусам хүүхдийн мөнгө их авна гэж боддог байж болох юм. Амьдралын хамгийн аз жаргалтай хэр нь хариуцлагатай мөч ирэх үед санхүү болоод сэтгэл санааны хувьд бэлэн байдаг гэр бүл хэр олон бол. Өлгий живх, памперс, хоол унд, цэцэрлэг сургууль гээд тоочоод байвал дуусахгүй.

НҮБ-ын хүүхдийн сангаас хүүхэд өсгөх зардал жилд 900 орчим ам.доллар байдаг гэсэн судалгааг 10 гаруй жилийн өмнө гаргасан байна. Үүнээс хойш нийгэм цаг үе өөрчлөгдөж зардал ихэссэн үү гэхээс буураагүй. Гэтэл манай улсад хүүхэд хүнстэйгээ ирдэг гэх нэрийн дор сард авдаг 100 мянган төгрөгийн  төлөө хүүхэдтэй болж байна гэхэд нээх хол зөрөхгүй л болов уу?
Захын нэг гэр хорооллын хамгийн эхний айлаар ороход  бүгд нүдний өмнө тодоос тод харагдана. Цэцэрлэг сургуульд явах тухай яриад ч хэрэггүй. Тэр жаахан үрс дулаан гэр орон, урагдаж элэгдээгүй хувцас бас хүн шиг хайрлаж чадах эцэг эхийг хүснэ.

Хүүхэд хүнстэйгээ ирдэггүй. Хүн шиг амьдруулж чадахгүй бол хүүхэд битгий гарга. Хамгаалалтаа хэрэглэ,суулгацаа тавиул. Хүүхэд тоглоом биш.

0/1000