Хуучнаа үдэж шинийг угтаж буй та бүхэнд он солигдох мөчтэй хамт 2025 онд нээлтээ хийх гадаад кино цувралуудыг хүргэж байна.
Thunderbolts
- “Thanderbolts” кино нь “Marvel” студийн бүтээл юм. Киноны гол үйл явдал нь “Marvel”-ийн супер чадвартай эсрэг талын дүрүүд Засгийн газрын нэгэн даалгаврыг гүйцэлдүүлэхээр нэгдэж байгаа талаар гарах юм. Энэхүү кино 2025 оны 5-р сарын 2-ны өдөр үзэгчдийн хүртээл болно.
Jurassic world 4- Rebirth
- Анх 1993 онд дэлгэцнээ гарч байсан “Jurassic Park” кино туйлын бодит зураглалаараа хүмүүсийн дунд ихээхэн шуугиан тарьж байжээ. Үлэг гүрвэлүүдийн тухай өгүүлдэг найруулагч Стивен Спилбергийн алдарт бүтээл тухайн үедээ үзэгчдээс асар өндөр үнэлгээ авч, кино театруудаас нийт 1,029 тэрбум ам.долларын орлого олж байсан юм. Тэгвэл 2025 оны 7-р сарын 25-нд гайхамшигт цувралын 4 дэх бүлэг гарах гэж байна. Энэхүү бүлэгт өмнөх галавын цоо шинэ ан амьтадтай танилцуулах юм.
Mission Impossible – The Final Reckoning
- 2025 оны 5-р сарын 23-ны өдөр бидний танил болсон “Биелэгдэшгүй даалгавар” 8 дахь удаагаа хөшгөө нээхээр бэлдэж буй. Tom Cruise-ийн алдарт кино цувралуудын нэг гэдгээр үүнийг бүгд мэдэх болов уу?
Superman-Legacy
- Бидний хүүхэд насны баатар Суперман ахин бидэнтэй учрахаар болжээ. Сонирхолтой нь, энэ кино 2025 оны 7-р сарын 11-нд буюу Үндэсний их баяр наадмын үеэр нээлтээ хийх юм.
- Попын хаан хэмээн алдаршсан Майкл Жексоныг мэдэхгүй хүн үгүй билээ. Түүний адармаатай амьдралыг дүрслэн үзүүлэх нэгэн сонирхолтой намтарчилсан кино мөн л ирэх оны 4-р сарын 18-нд нээлтээ хийх юм.
Captain America: Brave New World
- “Captain America “франчайзын дөрөв дэх анги болох тус бүтээл дээр шинэхэн ахмад Сэм Вилсоны талаар өгүүлэх ба түүний дүрийг жүжигчин Энтони Макки бүтээжээ. Харин ахмад жүжигчин Харрисон Форд тус кинонд Avengers-ийн багийг дахин шинээр бүрдүүлэх хүсэлтэй АНУ-ын Ерөнхийлөгч буюу Улаан Халкийн дүрд тоглохоор болжээ. Энэхүү кино 2024 онд нээлтээ хийхээр товлогдож байсан ч хойшлогдож 2025 оны 2-р сарын 14-нд үзэгчдийн хүртээл болно.
Snow White
- Тэртээ 1937 онд нээлтээ хийж байсан, түүхт “Цасан гоо ба долоон одой” хүүхэлдэйн киноноос сэдэвлэсэн уран сайхны кино ирэх онд театруудын дэлгэцнээ гарахаар болоод буй. Энэ хүүхэлдэйн кино тухайн үедээ шуугиан тарьж байв. Нэгэн сонирхолтой баримт дэлгэхэд, хүүхэлдэйн киноны хүртсэн Оскарын шагнал долоон одойг илэрхийлэх долоон жижигхэн оскарыг араасаа эгнүүлсэн байдаг онцлогтой, цорын ганц оскар юм. Харин уран сайхны кино нь юу дуулгах бол. Киноны нээлт 2025 оны 3-р сарын 21-нд болно.
Karate Kid: Legends
- Хүн болгоны сайн мэдэх “Karate Kid” кино арван таван жилийн дараа үргэлжлэхээр боллоо. Гэхдээ чухам ямар үйл явдал хэрхэн өрнөх талаар ямар ч мэдэгдэл хийгдээгүй байна. Киноны нээлт ирэх оны 5-р сарын 30-нд АНУ-д болох урьдчилсан тов гараад буй.
- Найруулагч Жеймс Камеронын алдарт “Аватар” цувралын удаах анги. Цувралын өмнөх анги нийт 2.320 тэрбум ам.долларын ашиг орлого олж, цар тахлаас хойших хамгийн өндөр орлого олсон бүтээл болсон юм. Энэ киноны нээлт ирэх оны төгсгөлд буюу 12-р сарын 19-нд болно.
The Fantastic Four
- “Марвел”-ын бас нэгэн мартагдашгүй баатрууд болох “Fantastic four” ахин амилах нь. Киноны нээлт 2025 оны 7-р сарын 25-нд болно.\
Blade
- Ирэх онд “Марвел”-ын киногоор амьсгалах нь ээ. “Марвел”-ын бас нэгэн дүр болох цус сорогчдын ангууч Blade-ийн цоо шинэ адал явдал үзэгчдийн хүртээл болох нь.
The Smurfs Movie
- Алдарт “The Smurfs” цувралын шинэ анги ирэх оны долоодугаар сарын 18-наас кино театруудын дэлгэцнээ гарахаар болжээ. 2015 онд бүтээгдсэн “The Little Prince” хүүхэлдэйн киногоороо үзэгчдийн танил болсон найруулагч Матт Ландон дээрх бүтээлийг найруулахаар болсон байна.
The Conjuring: Last Rites
- Аймшгийн киноны хорхойтнуудад дуулгахад “The Conjuring” цувралын шинэ анги тун удахгүй танд хүрэх гэж байна. Энэ удаа Паранормаль судлаачид болох Эд ба Лорейн Уоррен сэрдхийлгэм үл мэдэгдэх далдын зүйлстэй холбоотой хамгийн сүүлчийн аймшигт хэрэгт оролцохоор явах ажээ.
How to Train Your Dragon
- Бидний сэтгэлд хоногшсон “How to Train Your Dragon” цувралын уран сайхны кино ирэх оны 6-р сарын 13-нд нээлтээ хийх аж. Хүн болгоны хайртай энэхүү гурамсан бүтээлийн уран сайны кино хувилбар үзэгчдийг гонсойлгох болов уу, баярлуулах болов уу гэдгийг бид ирэх онд харах нь.
Elio
- 2022 онд зарлагдсан “Pixar”-ын 28 дахь уран сайхны кино сансарт санамсаргүй туяа цацруулж, өөр гаригт Дэлхийн элчин сайд гэж андуурагдан очсон 11 настай хүүгийн тухай өгүүлэх болно.
Mickey 17
- Өмнөд Солонгосын найруулагч Бонг Жун Хо “Микки 17” хэмээх шинжлэх ухааны уран зөгнөлт киногоо нээх гэж байна. Роберт Паттинсон алс холын ертөнцийг колоничлох даалгаварт үүрэг гүйцэтгэх ажилтны дүрд тоглох юм.
The SpongeBob Movie: Search for SquarePants
- Бидний хүүхэд насны дурсамжийн нэг хэсэг болсон “SpongeBob” ахин нэгэн бүрэн хэмжээний киногоороо фенүүдтэйгээ уулзах гэж байна. Энэ бүтээл ирэх оны арванхоёрдугаар сарын 19-нд нээлтээ хийхээр төлөвлөжээ.