horoscope
horoscope
horoscope
userР. Цэцэгбаяр

Цэргийн бүртгэл нэгдүгээр сарын 6-аас эхэлнэ

post-img

Цэргийн бүртгэл 2025 оны нэгдүгээр сарын 6-аас 2-р сарын 10-ны хооронд явагдана.

Бүртгэлд:
– 18-50 насны цэргийн бэлтгэл үүрэгтэн эрэгтэйчүүд,
– 55 хүртэл насны бэлтгэл офицер, ахлагч,
– 60 хүртэл насны бэлтгэл ахлах офицер,
– 65 хүртэл насны бэлтгэл дээд офицерууд хамрагдана.

Мөн онлайнаар буюу цахим үйлчилгээний нэгдсэн портал “E-Mongolia”-гаар хүсэлтээ илгээх боломжтой.
Бүртгүүлэхдээ дараах бичиг, баримттай ирнэ.
Үүнд:

  • Иргэний үнэмлэх,
  • Цэргийн үүрэгтний үнэмлэх (Бэлтгэл офицер, ахлагчийн үнэмлэх)-тэй ирж тэмдэглэл хийлгэнэ.
    Цэргийн үүрэгтний үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн болон шинээр 18 нас хүрсэн иргэд:
  • 3х4 хэмжээний цээж зураг 2 хувь,
  • Иргэний цахим үнэмлэх
  • Ажлын газрын болон оюутны үнэмлэхтэй ирнэ.
    Тогтоосон хугацаанд цэргийн бүртгэлд хамрагдаагүй, зайлсхийсэн иргэдэд зөрчлийн тухай хууль, тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
0/1000