horoscope
horoscope
horoscope
userР. Цэцэгбаяр

Эмээгийнх нь дансанд сүүний мөнгө үлдэж үү?

post-img

Аав, ээжийнхээ тэтгэврийг зөвшөөрөлгүй зарцуулбал зорчих эрхээ хязгаарлуулахаас эхлээд хорих ял оногдуулах хууль хэрэгжиж эхэлсэн тухай ГБХНХ-ийн сайд Л.Энх-Амгалан мэдээлсэн. Эцэг эхээ эдийн засгийн дарамтад оруулахаас сэргийлсэн энэ хуулийн заалтыг дүгнэх иргэдийн байр суурь хоёр талд хуваагдаад буй. Нэг хэсэг нь “Насанд хүрчхээд хөгшин эцэг эхийнхээ тэтгэврийн зээлээр амьдарч байгаа бол ял авах нь зөв” гэж байгаа бол “Үр хүүхдэдээ гомдол гаргаж, ял оноолгодог эцэг эх гэж юу байх вэ дээ. Тэнэг шийдвэр гаргахаас өөр хийх ажил алга уу” гэх хэсэг бүлэг хүн ч байна.

Манай улсад Нийгмийн даатгалын сангаас 420.9 мянган хүн тэтгэвэр авч байгаагийн 60 хувь нь тэтгэврийн зээлтэй байна.

Тэтгэврийн зээлээ өөртөө зарцуулахын оронд үр хүүхдийнхээ сургалтын төлбөр, байр, машин худалдан авахад нь нэмэрлэчихдэг ахмад зөндөө. Банкны картыг нь хүртэл аваад, тэтгэврийг нь өгдөггүй хүмүүс ч байгааг албаны хүмүүс хэлж байсан юм.

Бүх юм цахимд шилжиж, ахмадууд хүртэл банк явах шаардлагагүй, тэтгэврийн карттай болоод удаж буй. Гэтэл энэ нь тэдний явдлыг багасгахын оронд хүүхдүүдээ тэтгэврээ завшуулах боломж олгосон хэрэг болжээ.

Цахим хуудсанд Б.Одончимэг гэх эмэгтэй дараах постыг оруулжээ.

-Банкин дээр оочирлоод зогсож байтал нэг эмээ тэтгэврээ авах гээд ажилтан дээр очив. Өнөөх ажилтан эмээгийн овог нэрийг асууж шалгасны эцэст “Таны дансанд мөнгө байхгүй байна” гэв. Нөгөө эмээ “Ядаж цай чанаад уучих сүүний мөнгө үлдэж үү?” гээд нүдэнд нь нулимс цийлгэнэх нь тэр. Эмээг хараад ямар их өрөвдсөн гээч. Дотроо хэчнээн их гомдсон бол. Сэтгэл хөндүүрлээд “Танд сүү аваад өгье” гээд очтол “Үгүй ээ, миний хүү” гээд яваад өглөө. Үүнийг хараад үгээр хэлэхийн аргагүй гомдол мэдрэгдсэн дээ” гэжээ.

Монголчууд “Үхтэл үр харам” гэдэг. “Хэдэн хүүхэд минь сайн сайхан явж байвал би яах вэ” гээд юм л байвал үр хүүхдэдээ өгдөг. Гэтэл ухамсрын доройтолд орсон зарим хүн эцэг эхийнхээ тэтгэврийг хүртэл авч байх ёстой мэт аашилдаг болж. Өөрсдөө гэдэс цатгалан, байр машинтай л байвал хөгшин эцэг эх нь сүүний мөнгөгүй, өр зээлэндээ дарагдсан байх нь хамаагүй болж дээ, хөөрхий.

Энэ мэтчилэн тэтгэврийн насны хөгшчүүдэд тулгардаг олон асуудалд үндэслэн тэтгэврийн зээл олгох хугацааг 12 сар болгох, мөн ээж аавынхаа тэтгэврийн мөнгийг зөвшөөрөлгүй зарцуулбал хорих ял оноох зэрэг эрхзүйн зохицуулалт хэрэгжиж эхлээд буй.

Сар бүрийн 1-нд тэтгэвэр олгодог. Зарим ахмад “Тэтгэвэр буух өдрөө хүлээж, өөртөө хэрэгцээтэй юмаа авах гээд төлөвлөдөг” гэхэд зарим нь “Тэтгэвэр аваагүй удаж байна аа” гэж хариулсан юм.

С.Даваасамбуу:

Эмээ нь тэтгэврийн мөнгө аваагүй удаж байна. Өмнө жил том хүү мөнгөний хэрэгцээ гарсан гээд гуйхаар нь зээл аваад өгчихсөн. Гэхдээ сард хэдэн төгрөг зээл рүүгээ татахгүй үлдээдэг юм шиг байна лээ. Мөнгөний карт бага охинд яваа. Тэр маань нааш цааш нь зохицуулдаг юм байлгүй дээ. Хөгшнийхөө тэтгэврийн мөнгөөр л амьдарч байна даа, бид хоёр. Хүүхдүүд “Мөнгөний хэрэг гарлаа” гээд гуйгаад ирэхээр “Өгөхгүй” гээд байх хэцүү шүү дээ.

Н.Хуягаа:

Ах нь тэтгэврээ өөрөө авдаг. Тэтгэвэр буух өдрөө тоолж байгаад л хэрэгцээтэй юмнуудаа авна. Хааяа нэг Цагаан сараар мөнгөний боломжгүй үедээ зээл авч, баярынхаа хүнс, бэлгээ цуглуулдаг. Хүүхдүүд боломжтой болохоор надаас мөнгө нэхээд байдаггүй юм. Угаас энэ мөнгө чинь хөгшид бид нарын насаараа зүтгэж ажилласны хөлс шүү дээ.

Л.Нямбуу:

Ах нь хааяа нэг тэтгэвэр авна. Ихэнхдээ зээлэнд л явчихдаг. Хүүхдүүдийн орон байр, ач зээ нарын сургалтын төлбөрт хүртэл нэмэрлэнэ. Өө яах вэ дээ, хүний амьдрал болох л байлгүй. Хааяа бас урам хугарна шүү дээ. “Хэзээ нэг тэтгэврийн мөнгөө өөртөө зарцуулж үзэх юм бол” гээд уур хүрдэг.
Эдгээр ахмад настантай цөөн хором ярилцахад ийнхүү хариуллаа.

Тэд “Тэтгэврээ ихэвчлэн үр хүүхдэдээ л зориулдаг. Гэхдээ гомдох юм байдаггүй” гэж хэлэхийг нь сонсоод, эцэг эхийн хайр ямар агуу болохыг мэдэрсэн ч ухамсаргүй хүүхдүүдтэй байгаад нь сэтгэл гонсойж суулаа. Бидний амьдарч байгаа нийгэмд хэцүү зүйл их ч гэлээ эцэг эхийнхээ тэтгэврийн мөнгөөр амьдрах хэмжээний хэцүү байгаа гэж үү? Өөрсдөө насанд хүрсэн, тусдаа гарсан, өрх айл болсон хэр нь ээж аавынхаа хоолноос хугаслан, тэтгэврийн мөнгийг нь зээлж авахаасаа ичих хэрэгтэй.

0/1000
zochin

neg