Сурагчдын амралтын үеэр хүүхдүүдээ агаар салхинд гаргахдаа цана чаргаар гулгуулах нь түгээмэл байдаг. Энэ үед цана чарганаас унаснаас үүдэлтэй бэртэл гэмтэл ГССҮТ-д цөөнгүй ирж байгаа аж.
Иймээс цана, чаргаар гулгахдаа аюулгүй байдлаа хэрхэн хангах тухай Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс зөвлөлөө. Тодруулбал,
• Автомашины араас чарга чирэхгүй байх
• Дээшээ өгсөж явахдаа уруудаж буй чарганаас холуур тойрох
• Модны хожуул, шон, чулуу, хашаа зэргээс болгоомжилж, гулгах газраа аюулгүй байхаар
• Огцом эгц өндрөөс гулгахаас зайлсхийхийг зөвлөлөө.
• Чаргануудыг хооронд нь холбож гулгахгүй
• Зориулалтын чаргаар гулгах
• Зам чөлөөтэй болсон үед гулгах
• Зөв байрлалд сууж гулгахыг анхаарууллаа.