Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит нисгэгчгүй нисэх хэрэгсэл жолоодлогын улсын аварга шалгаруулах “Дронокон-2025” тэмцээнийг 2025 оны 1 дүгээр сарын 25-26-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Нисгэгчгүй нисэх хэрэгслийн спортыг хөгжүүлэх замаар дроны технологийг нутагшуулж, үндэсний аюулгүй байдал, хөдөө аж ахуй болон бусад салбарт үр дүнтэй ашиглах бодлогыг дэмжих зорилгоор энэ тэмцээнийг анх удаа зохион байгуулахаар болжээ. Тус тэмцээн мэргэжлийн, сонирхогчдын, тоглоомын, өөрөө угсрах гэсэн дөрвөн төрлөөр явагдана.
Оролцогчдыг 1 дүгээр сарын 14 хүртэл бүртгэнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.