horoscope
horoscope
horoscope
userХ. Болормаа

Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулагч 106.920 төгрөг төлнө

post-img

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2024 оны 10 дугаар сарын 7-ны 03 дугаар тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2025 оны 4 дүгээр сарын 1-нээс 20 хувиар нэмж, 792 мянган төгрөг болгохоор шийдвэрлэсэн. Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулагч 3 дугаар сарын 31 хүртэл нийгмийн даатгалын шимтгэлээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 мянган төгрөгөөс эхлэн тооцуулна. Үүний дагуу одоо хамгийн багадаа 89.100 төгрөгийн шимтгэл төлж байгаа юм.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх ч нийгмийн даатгалын хувь хэмжээг 13.5 хувь хэвээр үлдээсэн. Тиймээс сайн дурын даатгуулагч ирэх 4 дүгээр сараас эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон, сард 106.920 төгрөгийн шимтгэл төлнө.

0/1000