Зам, тээврийн салбар 2025 онд бүх төрлийн тээврээр нийт 141.1 сая тонн ачаа, 150.8 сая зорчигч тээвэрлэх зорилт дэвшүүллээ. Тус салбар 2024 онд 120 сая тонн ачаа тээвэрлэхээр тавьсан зорилтоо 8.8 хувиар давуулан биелүүлж, урьдчилсан гүйцэтгэлээр 130.5 сая тонн ачаа тээлээ. Автотээврийн ачаа оны эхнээс өссөн дүнгээр 85.2 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 19.5 хувиар нэмэгдсэн бол төмөр замаар тээсэн ачаа 45.2 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 25.3 хувиар өссөн байна.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
- Шинэ
- Хандалттай