Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe

Найман настай балчраас наян настай хөгшид хүртэл сошиал орчинд амьдрах болжээ. Нийгмийн сүлжээ олон нийтийн харилцааг зохицуулах дүрэм стандарттай ч энэ орчинд хэн ямар ч дүр бүтээж хэний ч дүрд хувирч болдогоороо олзуурхууштай бас эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл нүд үнэн чих худал гэдэг ч нийгмийн сүлжээгээр харсан бүхэндээ итгэх нь өрөөсгөл болоод буй.

Өсвөр насны хүүхдүүдийн 90 хувь нь нийгмийн сүлжээний хэрэглэгч болж мэдээллийн их урсгал дунд дураараа “сэлж” байна. Сүүлдээ тэд цахим орчинд тавигдсан хүмүүсийн зураг, бичлэгтэй өөрийгөө харьцуулж, царай төрхдөө сэтгэл хангалуун бус болох, өөрийгөө голох мэдрэмж авдаг болохыг сэтгэл зүйчид хэлж буй.

2022 оны байдлаар интернэт хэрэглэгчийн тоо 5.3 тэрбумд хүрсэн нь Дэлхийн 8 тэрбум хүнтэй харьцуулахад өндөр үзүүлэлт юм. Энэ нь хоёр жилийн өмнөх судалгаа бөгөөд одоо бид үүнээс хэд дахин олон хэрэглэгч, нөлөөлөгчтэй болсон. Утас л байвал юу ч хамаагүй бичиж, сошиалд тавиад, хурган “од” болчихдог. Муу муухай бичлэг хийсэн хүн бүүр ч амархан од болно. Ийм л харанхуй нийгэмд бид компьютер, утасны цаанаас тэднийг харж амьдарсаар байна.

Дэлхий дахинаа фэйсбүүк, инстаграм, юүтүб нь нөлөөллийн суваг болсон. Гагцхүү үүнийг хэрхэн зөв ашиглах вэ? гэдэг л хувь хүний ухамсраас шалтгаална.

Хүүхдийн сэтгэцийн эмгэгт интернэт орчин нөлөөлдөг үү?

Хүүхдийн сэтгэцэд интернэт орчин тодорхой хэмжээнд сөрөг нөлөө үзүүлдэг. Сэтгэцэд нөлөөлж байна гэдэг нь цаагуураа тэдний үзэл бодол, хүмүүжил, хандлага, харилцаанд ч сөрөг нөлөөтэй. “Гар утсанд донтоод байна” гэж ярьж байгаа боловч энэ нь интернэтэд байгаа замбараагүй олон бичлэгт автаж байгаа явдал юм.
“Өсвөр нас бол хүүхдийн сонирхол яг тогтож, төлөвшиж байдаг үе. Иймээс юу үзнэ, харна түүнийгээ дагаж дуурайна” гэж Үндэсний маркетингийн агентлагийн захирал Д.Түвшинтөгс ikon.mn сайтад өгсөн ярилцлагадаа дурджээ.

Сошиалаар харсан зүйлдээ шууд итгэх нь өөртөө итгэх итгэлийг бууруулна

Төгс гоо үзэсгэлэнг хүсэх, ямарваа нэгэн зүйлийг төгс байлгах гэж эрмэлзэх нь тухайн хүн дотроо сэтгэл хангалуун бус байгаатай холбоотой ажээ. Сошиал дээр хэтэрхий гоё зургаа тавих, өдөрт маш олон төрлийн селфи хийх зэрэг нь эргээд тухайн хүнийг сэтгэл хангалуун бус байхад, өөртөө итгэлгүй болоход нөлөөлдөг гэж сэтгэлзүйчид хэлж байв.

Фильтертэйгээр зургаа авахад мэдээж хүний бүх зүйл өө сэвгүй, төгс харагдана. Гэвч бодит амьдрал дээр өөр. Сошиалд төгс гарсан зургаа оруулж, өдөр болгон гоё хоол идэн, гадаадаар аялж байгаа бичлэгээ цацдаг хүн олон. Үнэндээ тэдний бодит амьдрал бидэнтэй яг л адилхан. Алхах үедээ алхаж, заримдаа онгоцоор аялж, хааяа гадуур хооллодог ч тэрнийхээ зургийг аваад, хэзээ хойно нь оруулдаг ч байж болно. Дэлгэцийн цаанаас харсан болгондоо итгэх хэрэггүй.

Бодит үнэнтэйгээ эвлэрч, өөрийгөө хүлээн зөвшөөрөх нь хамгаас чухал

Фэйсбүүк, инстаграм, юүтүбээс бид олон зураг, бичлэг үзэж, түүнийгээ даган дуурайх, тэр эмэгтэй шиг, тэр эрэгтэй шиг гоё сайхан харагдахыг, бас амьдрахыг хүснэ. Гэвч бодит амьдрал дээр тэд бидэнтэй адилхан. Үүнийг хүлээн зөвшөөрч, өөрийгөө байгаагаар нь хайрлах хамгаас чухал юм.

“Би байгаагаараа байна. Ямар харагдаж байна. Тэгж л харагдаж байг” гэж зохиолч С.Анударь хэлсэн байдаг.

Яг л түүн шиг, өөрийнхөө бодит байдлыг хүлээн зөвшөөрч байгаагаар нь хүлээж авах хэрэгтэй. Тэгж чадвал өөртөө итгэх итгэл нэмэгдэж, урам зоригтой, бүтээмж өндөртэй хувь хүн болон төлөвшиж чадна.

- Шинэ
- Хандалттай