horoscope
horoscope
horoscope
userД. Сарантуяа

Дэлхийн хамгийн “хүчирхэг” паспорттой орнуудыг нэрлэв

post-img

“Henley Passport Index”-ээс Дэлхийн олон орноор визгүй зорчих боломжийг олгодог хүчирхэг паспортуудыг шалгаруулан 2025 оны шинэ жагсаалтыг танилцууллаа.

Энэ онд Сингапур тэргүүн байраа эргүүлэн авсан бөгөөд тус улсын улаан паспортоор дэлхийн 227 улс орноос 195 руу нь визгүй зорчих боломжтой. Харин жагсаалтын хоёрдугаарт Япон улсын паспорт 193 улс руу визгүй зорчдог гэсэн үзүүлэлтээр оржээ. Тэгвэл Европын холбооны гишүүн орнууд болох Франц, Герман, Итали, Испани зэрэг Финлянд, Өмнөд Солонгос зэрэг улсууд гуравдугаар байрт жагссан байна. Эдгээр улсын паспорттой иргэд Дэлхийн 192 улс руу виз мэдүүлэх шаардлагагүйгээр зорчих боломжтой юм.

Жагсаалтын дөрөвдүгээрт Европын Холбооны 425 сая гаруй иргэнийг чөлөөтэй зорчих эрхийг баталгаажуулсан Австри, Дани, Ирланд, Люксембург, Нидерланд, Норвеги, Швед зэрэг 7 улс жагсаж Шенгений бүсийн хүчирхэг байдлаа харуулжээ. Харин тавдугаар байрт Бельги, Шинэ Зеланд, Португал, Швейцарь, Их Британи гэсэн таван улс орсон байна. Тус улсын иргэд 190 улс руу визгүй зорчдог.

2025 оны хамгийн хүчирхэг паспорттой улсуудын жагсаалт

1. Сингапур (195 улс)

2. Япон (193)

3. Франц, Герман, Итали, Испани, Финланд, Өмнөд Солонгос (192)

4. Австри, Дани, Ирланд, Люксембург, Нидерланд, Швед, Норвеги (191)

5. Бельги, Шинэ Зеланд, Португал, Швейцарь, Их Британи (190)

6. Грек, Австрали (189)

7. Канад, Польш, Мальта (188)

8. Унгар, Чех (187)

9. Эстони, АНУ (186)

10. Литва, Латви, Словени, Арабын Нэгдсэн Эмират улс (185)

0/1000