horoscope
horoscope
horoscope
userД. Сарантуяа

Сон Хён Мин 2026 он хүртэл Тоттенхэмд хүчин зүтгэнэ

post-img

БНСУ-ын хөлбөмбөгчин Сон Хён Мин Тоттенхэмтэй гэрээгээ сунгаж, 2026 оныг дуустал багтаа хүчин зүтгэхээр боллоо. Өдгөө 32 настай тэрээр Германы Бундеслигт анхлан тоглож, 2015 оны наймдугаар сард Тоттенхэмд элссэн билээ.

Ийн Спөрсийн төлөө 431 тоглолтод оролцож 169 гоол оруулаад байна. Мөн тэрээр Английн Премьер лигийн 325 тоглолтод оролцохдоо 125 гоол оруулж, 68 гоолын дамжуулалт бүртгүүлээд байгаа юм.

Түүний хувьд багийн ахлагчийн үүргийг гүйцэтгэдэг. 2021-2022 оны улиралд карьерынхаа хамгийн шилдэг 23 гоолыг оруулснаар Премьер лигийн “Алтан шаахай”-г хүртэж байсан.

Тэрээр энэ улиралд 17 тоглолтод оролцохдоо таван гоол оруулж, өөрийн нэрээ гаргасаар байна.

 Сон “Олон  тоглогчид Тоттенхэмд тоглохыг мөрөөддөг ч ахлагчийн үүрэг хариуцлагыг хүлээж авдаггүй. Ахлагчийн хувьд үргэлж зөв зүйл хийх ёстой байдаг. Заримдаа энэ нь хэцүү байдаг тул өөртөө шаардлага тавьдаг” хэмээжээ.

0/1000