Олимпын таеквондогийн VII их наадмыг “Мазаалайгаа хайрлан хамгаалцгаая” уриан дор нийт 7 төрлөөр 1 дүгээр сарын 13-наас 17-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Хөтөл хотноо зохион байгуулахаар болжээ.
Энэ удаагийн их наадамд 41 байгууллагын 1000 гаруй тамирчин ур чадвар, авьяасаа сорин өрсөлдөхөөр мэдүүлгээ ирүүлсэн байна. Их наадмын тулааны төрөлд оролцох тамирчдын мэдээллийг Монголын таеквондогийн холбооны цахим бүртгэлийн систем www.mongol-taekwondo.com дээрээс харах боломжтой.