Мөсөнд авиралтын Дэлхийн цомын цуврал тэмцээн Солонгос улсын Чонгсонг хотноо 01 сарын 10-ны өдөр буюу маргааш эхэлнэ. Тус тэмцээнд манай улсаас 8 тамирчин оролцохоор өнөөдөр Солонгосыг зорив.
2025 оны анхдугаар цомын тэмцээний хурдны төрөлд Ч.Мандахбаяр, Н.Хэрлэн, Н.Сэлэнгэ, Ж.Амина, Б.Мөнхбаатар, А.Зоригтбаатар нар өрсөлдөнө. Харин хурд, техникийн төрөлд О.Сайханжаргал, Б.Баярмаа нар оролцохоор бэлтгэл сургуулилтаа базаажээ.
Тэд Дэлхийн цомын тэмцээий бэлтгэл, сургуулилтаа “Найрамдал” дахь мөсөнд авиралтын хананд 16 хоногийн турш хийж хангасан байна.