horoscope
horoscope
horoscope
userД. Сарантуяа

“League of legends”-ийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2027 онд БНСУ-д болно

post-img

Дэлхийн хамгийн алдартай компьютер тоглоомуудын нэг болох “League of legends” (LoL) жил бүр болдог Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2027 онд Өмнөд Солонгост болно.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ жилийн 10-р сард БНХАУ-д, ирэх жил Хойд Америкт, 2027 онд Солонгос улсад болно гэж Riot Games-аас мэдээллээ.

Өмнөд Солонгос улс 2023 онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд тус улсын “Т1” баг дөрөв дэх цомоо хүртсэн.

Riot Games-ээс 2025 оноос эхлэн жил бүр олон улсын гурван арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд шинээр бий болсон First Stand Tournament, Mid-Season Invitational (MSI) болон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 3-дугаар сарын 10-нд Сөүл хотод болох юм. Мөн MSI тэмцээн Канадын Ванкувер хотноо зургадугаар сарын 27-нд болох бол ирэх жилийн тэмцээн БНСУ-д болно.

0/1000