horoscope
horoscope
horoscope
userД. Сарантуяа

Волейбол дээд лиг: “Хасу мегастарс” хагас шигшээд шалгарч, шинэ рекорд тогтоолоо

post-img

Өчигдөр “Степпа арена”-д волейболын Үндэсний дээд лигийн гуравдугаар тойргийн сүүлийн тоглолтууд болж өнгөрлөө. Эдгээрээс үзэгчдийн хамгийн их хүсэн хүлээсэн нь “SG Hawks” “Хасу мегастарс” багуудын тоглолт байлаа. Учир нь тэд хэн нь хагас шигшээд нэгээр гарахаа шийдэх байсан юм.

Ингээд ордонд цугларсан үзэгчдийн халуун уур амьсгал дунд талбайн сүрийг үзүүлэхээр хоёр багийн тамирчид гарч ирсэн. Тоглолтын эхний үед “Хасу мегастарс” тактикаа бүрэн хэрэгжүүлсэн болов уу. Алдаа багатай, тамирчид өөрсдийн үүргээ сайн биелүүлж, 25:22 харьцаагаар эхний ээлжийг өөрсдийн болгосон. Хоёрдугаар ээлжийн тоглолтод “SG Hawks”-ын тамирчдын сэтгэл зүй бага зэрэг өөрчлөгдсөн. Эхний гурван оноог өрсөлдөгчид нь илүүрхэж, Б.Батсуурийн довтолгоо төдийлөн сайн болж өгөөгүй. Гэхдээ оноогоор хол тасрахгүйгээр тоглолтын хэмнэлээ оруулсан төгсгөл нь болж өгсөнгүй. Мөн энэ ээлжийг “Хасу”-гийнхан авсан юм.

Шийдвэрлэх гуравдугаар ээлжийн тоглолтод “Хасу”-гийнхан хоёр хожил авсан учраас бага зэрэг тайвширсан сэтгэл зүйтэй харагдаж байлаа. Учир нь тэдний тоглолтын хэмнэл өмнөх хоёр ээлжээс уналттай болж ирсэн. Ингээд энэ ээлжид “SG Hawks” ялалт байгуулж, тоглолтын харьцааг 2:1 болгосон. Тэд ахин нэг ээлжийн тоглолтод хожвол сетийн харьцааг тэнцүүлэх байв. Гэвч тэгсэнгүй. “Хасу мегастарс” тоглолтын хэмнэлээ эргүүлэн авч, дөрөвдүгээр ээлжийн тоглолтод 25:21 харьцаагаар хүчтэй өрсөлдөгчөө буулган авснаар нэгдүгээр байраар хагас шигшээд шалгарлаа.

Ингэснээр Хасу Мегастарс Үндэсний дээд лигийн тойргийн тоглолтод 12 дараалан хожсон анхны баг болж дээд амжилтын эзэд болов. Харин тэдэнд ялагдсан “SG Hawks” хоёроор хагас шигшээд шалгарлаа. Хагас шигшээд ““Хасу Мегастарс” лигийн хошой аварга “Натур Бакс”-тай өрсөлдөх бол нөгөө талд Нөгөө талд “SG Hawks”, “Төв Миг” багууд өрсөлдөнө.

Үндэсний дээд лигийн 2019 оны аварга, 2021 оны мөнгө, 2023 оны хүрэл медальт “Хасу Мегастарс” баг ийн сүүлийн 5 жил дараалан хагас шигшээ, шигшээ тоглолтод шалгаран үлдэж байгаагаараа амжилтаа дархалж, ямар баг болохоо харуулж байна. Тэдэн шиг ийм тогтвортой амжилтаа хадгалж буй баг байхгүй гэхэд хилсдэхгүй.

Энэ удаагийн лигт “Хасу Мегастарс” багийн ахлах дасгалжуулагчаар Солонгосын мэргэжлийн волейболын тамирчин байсан Ин Сон Гю ажиллаж буй. Тэрээр “Би Хасу Мегастарсын дасгалжуулагчаар ажиллахаар Солонгосоос ирсэн. Багаа дасгалжуулаад 3 сар орчим болж байна.  Би Хасу Мегастарсыг аварга болгохоор ирсэн учраас багаа заавал түрүүлүүлнэ” хэмээсэн. Түүний зорилго биелж ““Хасумегастарс” аваргын цомоо эргүүлэн авах уу? Өрсөлдөөнтэй, гал гарах тоглолт биднийг хүлээж байна. Хагас шигшээ шатны тоглолтууд нэгдүгээр сарын 11-ний өдрөөс эхэлнэ.

Плэйофф-д шалгарсан багууд аваргын алтан медалийн төлөө 5 удаа тоглоно. Түрүүлж гурав хожсон баг цомоо гардах бол хүрэл медалийн төлөө 3 тоглолт болж, хоёр ялсан баг медалийн болзол хангах юм.

0/1000