horoscope
horoscope
horoscope
userД. Сарантуяа

М.Ичинхорлоо улсын аварга цолыг гурав дахь удаагаа хүртлээ

post-img

Жүдо бөхийн 2025 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Монгол бөхийн өргөөнд эхэлсэн. Тэгвэл эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ М.Ичинхорлоо түрүүллээ. Тэрбээр өмнө нь 2022, 2023 онд 57 кг-ын жинд аваргалж байв.

Харин өсвөрийн дэлхийн аварга, Токиогийн Их дуулгын хүрэл медальт, залуухан ОУХМ Т.Ариунзаяа түүнд вазаригаар ялагдан мөнгөн медаль хүртлээ. Түүний хувьд 2023 оны УАШТ-ээс хүрэл медаль хүртсэн бол энэ жил амжилтаа ахиулж, мөнгөн медаль дээр бууж байна.

Хүрэл медалийг “Монголын жүдо академи”-ийн Г.Ундрал, “Женко” клубийн Э.Номинтуяа нар хүртсэн. Тэдний хувьд улсын аваргаас анхны медалиа хүртсэн нь энэ юм.

57 кг-ын дүн

1. М.Ичинхорлоо (Алдар спорт хороо)

2.Т.Ариунзаяа (Гүрү дожо)

3.Э.Номинтуяа (Женко)

3.Г.Ундрал (Монголын жүдо академи)

0/1000