Жүдо бөхийн 2025 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь өдрөө Монгол бөхийн өргөөнд үргэлжилж байна. Эрэгтэйчүүдийн 73 кг-д “Парис” 2024 олимпын наадамд зодоглосон, ОУХМ Э.Эрдэнбаяр түрүүлж, алтан медаль хүртлээ. Ингэснээр тэрбээр улсын хошой аварга болж байна.
Энэ жинд мөнгөн медалийг “Хилчин” спорт хорооны тамирчин Л.Энхдөл хүртсэн бол хүрэл медалийг “Женко” клубийн тамирчин А.Өсөхжаргал, “Хэнтий” аймгийн тамирчин О.Уранбаяр нар хүртэв.
73 кг-ын дүн
1. Б.Эрдэнэбаяр (Хилчин спорт хороо)
2.Л.Энхдөл (Хилчин спорт хороо)
3.О.Уранбаяр (Хэнтий)
3.А.Өсөхжаргал (Женко)