horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Ховдын Булган 20 МВт дулааны станцтай болжээ

post-img

Ховд аймгийн Булган сум 20 МВт дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай шинэ станцтай болжээ. 10 мянга гаруй хүн амтай тус сумыг 2 МВт-ын хүчин чадалтай 3 зуухаар халааж хүчрэхгүй байсан аж.

Иймд “Булган түшиг” ХХК 2024 онд 3.5 тэрбум төгрөгөөр шинэ станц барьж, ашиглалтад оруулсан байна. Уг станц 10 МВт-ын дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай 2 зуухтай.

Өнөөдрийн байдлаар Булган сумын дулааны нийт хэрэгцээ 10 МВт орчим. Үүнийг тус станц 1 зуухаараа хангаж буй аж. Нийт 131 аж ахуйн нэгж, байгууллага, 30 гаруй айл өрхийн 223 мянган шоо метр талбайг дулаанаар хангадаг. Уг станц дахин 1 ийм сумыг дулаанаар хангах нөөцтэй. Булган сумыг хилийн боомт хот болон хөгжүүлэхэд дулаан дутагдахгүй болжээ.

0/1000