Диспетчерийн үндэсний төв өнөөдөр 10:40-13:00 цагийн хооронд Хөвсгөл аймгийн Арбулаг, Хатгал сум болон Мөрөн сумын зарим хэрэглэгчийн эрчим хүчийг хязгаарлав. Бөөрөлжүүтийн цахилгаан станц гэмтлээ засаад, 2024.12.29-нөөс эхлэн, Төвийн эрчим хүчний системд холбогдон, цахилгаан нийлүүлж эхэлсэн. Тус станц 2025.01.06-наас 150 МВт хүчин чадалтайгаар нэгдсэн сүлжээнд холбогдов. Ингэснээр дахин цахилгаан хязгаарлахгүй гэж Эрчим хүчний сайд найдаж байв. Гэвч дахин цахилгаан хязгаарлаж эхэллээ.
Эрчим хүчний системийн 2025.01.12-ны өдрийн оргил ачаалал 19:00 цагт 1555 МВт хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 95 МВт-аар, импорт 103 МВт-аар нэмэгдсэн гэсэн үг. Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ байнга өсөж байна. Өвлийн оргил ачааллын үеэр чадал 12 хувь, энерги 7 хувьтай өсөж байгаа аж. ОХУ-аас манай улс 220 КВт цахилгаан хос шугамаар, тохируулгын горимоор авч байсан бол сүүлийн жилүүдэд оргил ачааллын үед бүрэн хүчин чадал байнга авч байна. ОХУ-аас өдөр бүр 17-21:00 цагийн хооронд Улаанбаатар хот 345 МВт, Дархан 310-315 МВт цахилгаан авдаг болжээ.