horoscope
horoscope
horoscope
userР. Цэцэгбаяр

5600 айлын “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна

post-img

Нийслэлийн хүн амын төвлөрлийг сааруулах, шинэ суурьшлын бүс хөгжүүлэх, иргэдийн орлогод нийцсэн орон сууц санал болгохын тулд “Залуус-1” хорооллыг барихаар төлөвлөсөн. Одоогоор төслийн явц 10 хувьтай байна.
Орон сууцны хотхоныг Нийслэлийн Хан-Уул дүүргийн 21-р хорооны нутагт байрлах 57 га талбайд барихаар газрыг нь шийдсэн. Хороолол ашиглалтад орвол 5616 айл амьдрах боломжтой.
Эрчим хүчний хэмнэлттэй орон сууц, үйлчилгээний байгууламж, спорт цогцолбор, мэдээлэл технологийн парк, төрийн зарим байгууллагыг тэнд төвлөрүүлэхээр зорьжээ.
Төслийг дуусгахад БНХАУ-ын Хотжилтын барилгын хорооноос хөрөнгө оруулах хүсэлтэйгээ илэрхийлсэн талаар салбарын яам мэдээллээ.

0/1000