horoscope
horoscope
horoscope
userХ. Болормаа

Д.Сүнжид: Хүнийг хөгжлийн бэрхшээлтэй болгож байгаа шалтгааны 1 нь агаарын бохирдол болсон

post-img

Дэлхийн 177 улс иргэдийнхээ эрүүл, аюулгүй амьдрах эрхийг Үндсэн хуульдаа тусгажээ. 180 орноос манай улс агаарын чанараар 2020 онд 173-т, 2022 онд 172-д орж байв. Эрүүл, аюулгүй амьдрах орчны индекс манай улсад байхгүй. Тиймээс ийм индекстэй болохоор Үндэсний статистикийн хороонд ХЭҮК саналаа хүргүүлжээ.

Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдсөн тухай ХЭҮК-т сүүлийн 4 жилд нийт 131 гомдол ирсэн байна. Үүнд:

  • 2021 он – 50 гомдол
  • 2022 он – 20 гомдол,
  • 2023 он – 30 гомдол,
  • 2024 он – 31 гомдол

Агаарын бохирдлоос шалгаалсан өвчний улмаас 18 хүртэлх насны хүүхдийн эмчилгээнд 2016 онд 10.4 тэрбум төгрөг зарцуулсан бол 2025 онд 24.8 тэрбум төгрөг зарцуулах тооцоог ХЭҮК гаргажээ.

Агаарын чанарыг хэмжих стандартыг шинэчлэхийг ХЭҮК зөвлөлөө.  

ХЭҮК-ийн дарга Д.Сүнжид:

-Өвлийн улиралд уушги, зүрх, судасны өвчин ихэсдэг. Хүнийг хөгжлийн бэрхшээлтэй болгож байгаа шалтгааны 1 нь агаарын бохирдол болсон. Машин бас агаарыг их хэмжээгээр бохирдуулдаг. Агаар бохирдуулсан машин, жолоочид ямар хариуцлага тооцдогийг судлахад, Зөрчлийн хуулиар торгох заалт л байна. Агаар бохирдуулсан машиныг засах, эх үүсвэр, шалтгааныг арилгах талаар Зөрчлийн хуульд ямар ч заалт алга.

Агаарын бохирдол хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхөөс гадна өрхийн зардлыг нэмэгдүүлж буй нь тодорхой. Эдийн засагт шууд нөлөөлнө. ХЭҮК 9 удаагийн илтгэлдээ эрүүл, аюулгүй амьдрах эрхийг авч үзсэн.

0/1000