Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллага нь Монгол Улсын Засгийн Газраас баталсан “Допингийн эсрэг Үндэсний дүрэм”-ийн дагуу 2024 оны арваннэгдүгээр сарын 20-ноос 2025 оны нэгдүгээр сарын 14 хүртэл үндэсний бөхийн 33 тамирчныг өөрийн байгууллагын эрхийн хүрээнд сонгон, допингийн шинжилгээ авчээ.
“Монада” буюу МҮДЭБ нь бөхчүүдээс авсан сорьцоо ХБНГУ-ын Дрезденийн Спортын биохимийн ба Допингийн анализын институтийн /Dresdner Strasse 12, 01731 Kreischa, Deutschland/ итгэмжлэгдсэн лабораторид илгээж, допингийн хариуг илгээсэн дарааллаар танилцуулж эхэллээ.
МҮБХ, МҮДЭБ хамтран 2025 оны нэг, дөрөвдүгээр улиралд бөхчүүдээс шээс болон цуснаас шинжилгээ авч допингийн эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байгаа аж.