horoscope
horoscope
horoscope
userС. Энхжин

Чихгүй, нүдгүй мэт УИХ, Засгийн газар

post-img

Жагсагчид өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ

Засгийн газар” огцор жагсаал эхлээд дөрвөн өдөр өнгөрөв. Эрх чөлөөний эвсэл намаас зохион байгуулж буй уг жагсаалын эхний өдөр Сүхбаатарын талбайд олон хүн цуглаж, утаа, түгжрэл, татварын болон цахилгааны үнийн нэмэгдлийг эсэргүүцсэн. Хэдийгээр хоёр дахь өдрөөсөө эрч нь буурсан ч зохион байгуулагчид Засгийн газрыг огцруулах хүртэл жагсахаа мэдэгдээд буй. Тиймээс эрх ашиг нь хөндөгдөж буй талаас тэднийг няцаах янз бүрийн арга хэмжээ авсаар л байна. Дээрх намын дарга бүсгүй Б.Цацралын биед халдаж буй бичлэг нь цацагдсан. Жагсагчдын уриа лоозонг булаасан, урж тасадсан гэх мэдээлэл ч гарсаар байгаа юм. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс олон нийтэд ямар нэг тайлбар хийсэнгүй. Тэрбээр угаас олон нийтийн өмнө гарч, шууд асуултад хариулах тал дээр дутмаг хүн. Гагцхүү хөшигний араас “хамгаалах тактик” хэрэгжүүлсээр сууна. Сүхбаатарын талбайд цуглагсад Засгийн газрыг огцруулах, ажлыг нь хийлгэх гэсэн хоёр тусдаа бүлэг болж хуваагджээ. Засгийн газрыг хамгаалж буй хүмүүс Эрх чөлөөний эвсэл намынхны биед халдахаас эхлээд харлуулах, үймүүлэх ажлыг хийсээр байна.

Тэгвэл Засгийн газрыг огцруулах хууль, эрх зүйн хоёр л хувилбар байгааг бид өмнө нь бичсэн. Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх алдагдаад байхад үүнийг засахын төлөө тоймтой ажил хийхгүй, хийж чадахгүй байна хэмээн дээрх намынхан Засгийн газрыг огцруулахаар шаардаж буй юм. Иргэдийн эрхийг хамгаалж, төлөөлөх үүрэгтэй УИХ-ын гишүүдийн дөрөвний нэг нь Засгийн газрыг огцруулах асуудлыг албан ёсоор хөндвөл хэлэлцэх боломж бүрддэг. Мөн засгийн газар өөрөө огцрох арга зам бий. УИХ-ын гишүүдийн зүгээс энэ талаар ямар нэг алхам хийх шинж алга. Харин ардчилсан, шинэ Үндсэн хууль баталсны 33 жилийн ой буюу энэ сарын 13-ны өдөр гишүүн Б.Пүрэвдорж, Ч.Лодойсамбуу, А.Ундраа, Г.Уянгахишиг нар Нэмэгдсэн өртгийн албан татварыг таван хувь болгох тухай хуулийн төсөл санаачилж буйгаа мэдэгдэв. Нийт татварын 25 хувийг НӨАТ бүрдүүлж буй бөгөөд эдүгээ 10 хувь байгаа эл татварыг тав болгон бууруулахаар төсөлдөө тусгах гэнэ. Мөн хоёр хувийг нь буцаан авдаг байсныг гурав болгон нэмэх аж. Ингэснээр иргэд, аж ахуйн нэгжид оногдох татварын ачааллыг бууруулна гэж үзжээ.

Түүнчлэн Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах ажлын хүрээнд өнөөдөр 14.00 цагаас эхний дэд хэлэлцүүлгийг хийхээр товложээ. “Агаарын бохирдол-Хүн амын эрүүл мэнд” сэдэвт уг дэд хэлэлцүүлгээр агаарын бохирдлоос хүн амын эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, хянах, тандах чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого болон хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа талаар судалгааны тоймыг танилцуулах гэнэ. Мөн ургийн хөгжилд үзүүлж буй нөлөө, хавдрын шалтгаан болж байгаа, эсэх талаарх нотолгоо, баримт мэдээллийг сонсох аж. Энэ сарын 22-нд “Зуух, түлшний хяналт, стандартын асуудал”, 29-нд “Эрх зүйн орчин, санхүү, хариуцлага” сэдвийн хүрээнд удаах дэд хэлэлцүүлэг зохион байгуулахаар тус тус төлөвлөсөн юм байна.

Утаа, татвартай холбоотой нэг иймэрхүү үйл явц УИХ-ын хүрээнд өрнөж байна. Гэхдээ Засгийн газрыг огцруулах талаар ямар нэг чимээ алга.

Жагсаалтай холбоотой байр суурь илэрхийлэх гишүүн ч цөөн байна. Ж.Баярмаа гишүүн л “Жагсаалын үеэр иргэдийн биед халдсан нь хүний эрхийг зөрчиж буй үйлдэл шүү” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна лээ.

Энэ парламент 118 гишүүнтэй “бүдүүн бүлэг”-тэй, тэд эрх ашиг, албан тушаалаа хамгаалах нь тодорхой болж байх шиг. Засгийн газрын хувьд хамгаалах элдэв арга хэмжээ авсаар байгаа тул өөрөө огцрох алхам хийхгүй нь тодорхой. Татвар бууруулах хуулийн төсөл санаачиллаа, агаарын бохирдлын эсрэг хэлэлцүүлэг хийж, хэдэн байгууллагын мэдээлэл сонслоо гээд байдал өөрчлөгдөхгүй. Хуулийг нь баталж хэрэгжүүлсний дараа л үр дүнг нь мэдэх боломжтой. Гэвч ийм хуулийг УИХ хэлэлцэхгүй “тоосонд даруулдаг” жишиг бий. Ийнхүү иргэдийн эсэргүүцэлд УИХ, Засгийн газар гал унтраах байдлаар хандаж, харахгүй, сонсохгүй байгаа мэт авирлаж буй юм.

Нөгөө талд нь Эрх чөлөөний эвсэл намын зүгээс Засгийн газрыг огцруулахын тулд тэмцэх арга барилаа илүү хурцатгахаар төлөвлөжээ. Тэд энэ сарын 20-нд бүх нийтийн ажил хаялт зохион байгуулахыг уриалж эхэлсэн байна. Мөн тус намын дарга Б.Цацрал, гишүүн Э.Одбаяр нарын таван хүн Засгийн газар огцрохыг шаардаж, өлсгөлөн зарлахаа мэдэгдээд буй юм.

0/1000