horoscope
horoscope
horoscope
userХ. Болормаа

Б.Жаргалсайхан: Агаарын бохирдлыг багасгахад, ургийн жин, урт нэмэгдэж байна

post-img

Агаарын бохирдлын хэлэлцүүлэгт АШУҮИС-ийн багш Б.Жаргалсайхан эх, урагт  агаарын бохирдол яаж нөлөөлж буйг судалсан судалгааныхаа дүнг танилцууллаа.  2014-2019 онд түүхий нүүрс ураг, эх, хүүхдэд хэрхэн нөлөөлдгийг судалсан байна. Өвөл агаарын найрлага дахь тоосонцор, азотын давхар исэл, нүүрсхүчлийн хий ихсэхэд ураг аяндаа зулбах, үр хөврөл үүсэх магадлал багасах зүй тогтол ажиглагдсан байна. Харин 6-9 дүгээр сард ураг аяндаа зулбах нь багасдаг аж.

Түүнийхээр 2020-2022 онд шахмал түлш хэрэглэснээр агаарын бохирдол 50 хувь буурсан гэнэ. Энэ нь агаар доторх тоосонцор багассантай холбоотой ажээ. 1 шоо метр агаарын найрлага доторх нарийн ширхэгт тоосонцор 5 мг-аар буурахад, жирэмсэн эмэгтэйчүүдэд манас таталт үүсгэдэг урьдал өвчин 47%-иар багасдаг  төлөв ажиглагджээ.

1 шоо метр агаар дахь нарийн ширхэгт тоосонцор 100 мкг-аар багасахад, зүрх, судасны өвчнөөр эмнэлэгт хэвтэх хүний тоо 8%, амьсгалын замын өвчнөөр нас барсан хүн 11-ээр цөөрдөг юм байна. Үүнийг 2010 онд ДЭМБ, 2020 онд А.Энхжаргал нарын судлаач тогтоожээ. 1 шоо метр агаар доторх нарийн ширхэгт тоосонцрыг 200 мкг-аар бууруулахад, өвлийн улиралд амьсгал, зүрх, судасны өвчнөөр нас барах хүний тоо 28%-иар цөөрөх магадлалтайг 2014 онд О.Чимэдсүрэн нарын судлаач тогтоосон байна.

Жирэмсэн хүн гэртээ агаар цэвэршүүлэгч тавибал гэр доторх тоосонцор багасан, ургийн бойжилт сайжирч, нярайн жин 80 гр-аар нэмэгдэн, 4 мм-ээр өндөр болжээ.

НЭМҮТ 2017 онд анги танхим доторх нарийн ширхэгт тоосонцрыг судалсан байна. Дулааны төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон сургууль дотор 272.25 микрометр байсан бол уурын зуухтай сургууль доторх агаарын нарийн тоосонцор 635.96 микрометр болж нэмэгдсэн байна.  

0/1000