T.O.P 11 жилийн дараа хэвлэлд өгсөн анхны ярилцлагадаа шүтэн бишрэгчдээсээ уучлалт гуйжээ
- 2025/01/16

- 681 өдрийн өмнө

- 2 мин уншина

Netflix-ийн “Squid Game 2” цувралаар амжилттай эргэн ирснийхээ дараа жүжигчин T.O.P сэтгүүлчидтэй дугуй ширээний ард сууж 11 жилийн дараа анх удаа хэвлэлд ам нээлээ.

2016 онд T.O.P хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн хэргээр 2 жилийн тэнсэн харгалзах ял авч байсан. Дараа нь 2022 оны хоёрдугаар сард тэрбээр “Big Bang” хамтлагаасаа гарч, YG Entertainment-таас өрх тусгаарласан. Түүнийг тойрсон олон хариултгүй асуултад хариулт өгсөн юм.

Тэрбээр “Хорин насандаа би хүртэх ёстойгоосоо илүү их хайрыг хүлээн авч, төсөөлшгүй алдар нэр, од болж байсан ч амьдралдаа анх удаа уналт, сүйрлийг мэдэрсэн. Би эвдэрсэн. Өөрийгөө сэргээх хүч чадалгүй байсан бөгөөд зүгээр л бүх зүйлд бууж өгөхийг хүссэн. “Хэдийгээр би ийм харанхуй цаг үеийг туулж байсан ч намайг “Big Bang”-д эргэн ирэхийг хүлээж байна гэж хэлэх фэнүүд байсан. Фэнүүд ингэж хэлэх бүрд сэтгэл үнэхээр өвдөж байлаа” гэв.

Миний амьдралын үлдсэн хугацаанд Big Bang гэх нэр үргэлж хамт байх нь ойлгомжтой.Би өөрийн алдаа, буруу шийдвэрүүдээрээ хамтлагийнхаа нэр хүндийг маш их унагасан.

“‘Stil life” бол миний гэрээний хугацаа дуусахаас өмнө Big Bang-ийн гишүүн байх миний сүүлчийн төсөл байсан. Тиймээс би энэ төслийн төлөө бүх хүчээ дайчлан ажилласан гэж мэдэгдсэн байна. Тэрбээр хамтлагийн бусад гишүүдтэй холбоотой асуултад хариулахаас татгалзсан байна.

“Одоогоор би хамтлагийнхаа ямар ч гишүүнтэй холбоо харилцаа тогтоогоогүй” гэдгээ онцолжээ.

” T.O.P хэзээ нэгэн цагт Big Bang-д буцаж ирэхийг хүсч байна уу? гэх сэтгүүлчийн асуултад “Ингэх нь миний хувьд ичмээр зүйл. Би хамтлагийнхаа нэр хүндийг сэвтүүлэхгүй гэж аль хэдийн шийдсэн. Энэ шийдвэр өөрчлөгдөхгүй гэж мэдэгдсэн байна.

T.O.P “Намайг хүлээж байгаа фенүүдийнхээ өмнө хийсэн бүх алдаагаа засах үүрэгтэй гэж бодож байна. Би нэг их дэлгэрэнгүй ярьж чадахгүй ч цомог гаргана гэж найдаж байна. Би сүүлийн 7 жилийг нийгмийн амьдралаас гадуур байж, студидээ амьдарч, хөгжим дээр ажиллаж байхдаа л хөгжим хийж чадах юм шиг санагдсан. Тоолж баршгүй маш олон дуу байгаа гэжээ.

- Шинэ
- Хандалттай