Нийслэлийн агаарын чанарын мэдээг хүргэж байна. Өнөөдөр 10:00 цагийн байдлаар Толгойт, МҮОНРТ, Баянхошуу, Хайлааст орчимд агаарын бохирдол ихтэй буюу 243-288 гэж заасан байна. Харин Мишээл экспо, Ургах наран, Богд хааны ордон музей, Налайх орчимд агаар цэвэр байна.
![](https://admin.time.mn/wp-content/uploads/2025/01/L.jpg)
Хоёр цэгт агаарын чанарын хэмжигч ажиллахгүй байна.
Цэвэр: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй.
Хэвийн: Агаарын чанарын стандартын шаардлага хангана. Гэхдээ зарим хэт мэдрэг хүмүүст амьсгалын замын өвчний шинж тэмдэг илрэх магадлалтай.
Бага бохирдолтой: Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрнэ. Зүрх судас, амьсгалын замын архаг өвчтэй, ялангуяа гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс нөлөөлөлд илүү өртөнө.
Бохирдолтой: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрч эхэлнэ. Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл хүндээр илэрнэ.
Их бохирдолтой: Удаан хугацаагаар гадаа байхад хүний эрүүл мэндэд мэдэгдэхүйц сөрөг нөлөөлөл үзүүлж болно.
Маш их бохирдолтой: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.