Самсунг C&T болон Хьюндай E&C компаниуд орон сууцны хороололд үйл ажиллагаа явуулахад зориулагдсан автомат жолоодлоготой робот хүргэлтийн үйлчилгээгээрээ түрээслэгч болон орон сууц худалдан авагчдыг татахаар өрсөлдөж байна.
Сөүл хотын Ёнсан дүүргийн Ханнам 4-ийн дахин төлөвлөлтийн бүсийн хуучин барилгуудыг нураах 1.6 их наяд вон (1.1 тэрбум доллар)-ын өртөг бүхий гэрээг баталгаажуулахын тулд хоёр компани ширүүхэн өрсөлдөж байгаа юм. Энэхүү төсөлд ялж чадвал 160,258 ам.метр талбай бүхий 51 барилга байгууламжийг Ханнам дүүрэгт барих юм байна.
Энэ нь Самсунг болон Хьюндай Мотор Группийн барилгын салбарууд сүүлийн 17 жилийн хугацаанд анх удаа хотын дахин төлөвлөлтийн төсөлд өрсөлдөж байгаа явдал юм.
Самсунгийн ивээн тэтгэсэн роботын гарааны компани болох Neubility нь өнгөрсөн лхагва гарагт Neubie нэртэй өөрөөсөө удирдлагатай роботуудыг Сөүл хотын Сочо дүүрэгт байрлах орон сууцны хорооллын үүдэнд хоол хүнс, ундаа зэргийг ойролцоох ресторан, кофе шопоос хүргэж өгсөн байна.
Робот хөгжүүлэгчийн хэлснээр, тус компанийн барьсан орон сууцны хорооллын барилга бүрийн үүдэнд ийм роботууд бараа хүргэж эхлэх юм байна.
Тэгвэл Hyundai E&C компани ч мөн адил робот хүргэх үйлчилгээг санал болгож буй Солонгосын анхны барилгын компани болсноо зарлав. Хьюндай Мотор групп технологийн гарааны компани Mobinn-той хамтран Сөүл хотын Ганнам дүүрэгт байрлах THE H Daechi Edellui орон сууцны хороололд эргүүл, хүргэлтийн үйлчилгээ үзүүлэхэд робот ашиглахаар төлөвлөж байгаа бөгөөд зургаадугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм байна. Хэрвээ тэд төсөлд ялж чадвал робот хүргэлтэд ээлтэй орон сууцны хороолыг барина хэмээн амласан байна.