Нэгдүгээр сарын 17-нд “Dispatch” жүжигчин Ким Мин Хи (42) кино найруулагч Хонг Санг Сүгийн (64) хүүхдийг тээж байгаа тухай мэдээллийг цацлаа.
Хосууд Ким Мин Хиг жирэмсэн болсныг 2024 оны зун мэдсэн гэнэ.Тэрбээр энэ хавар амаржих юм байна. Одоогоор Ким Мин Хи, Хон Санг Сү нар Кёнги мужийн Ханам хотод Ким Мин Хигийн гэр бүлийн ойролцоо амьдарч байна.
![](https://admin.time.mn/wp-content/uploads/2025/01/1737074830-01-741x1024.jpg)
Ким Мин Хи, Хонг Санг Сү нар 2015 онд нэг кино төсөлд хамт ажиллаж байхдаа танилцсан байна. 2017 онд тэд гэр бүлээс гадуур харилцаатай байснаа хүлээн зөвшөөрчээ.
Найруулагч Хонг Санг Сү одоогоор АНУ-д сурч байхдаа танилцсан эхнэр ‘А’-тайгаа гэрлэлтээ цуцлуулаагүй бөгөөд тэд нэг охинтой юм байна