horoscope
horoscope
horoscope
userХ. Болормаа

Сөүл, Токио, Тайпэйд монгол хэл, бичгийн үзэсгэлэн гаргана

post-img

Гадаад улсад сурч, ажиллаж байгаа Монгол Улсын иргэд, хүүхэд багачуудад монгол хэл, бичиг сурахад нь түлхэц өгөх, үндэсний хэл, бичгээ олон улсад сурталчлах зорилгоор “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл”, Тайвань дахь “Хос хэл-Хос соёл” НҮТББ, Япон улс дахь “Миний Монгол сургууль”, БНСУ дахь “Монгол, солонгос хэл, бичиг соёлын төв” НҮТББ хамтран, 1 дүгээр сарын 15-наас 2 дугаар сарын 25 хүртэл “Монгол хэл, бичиг” үйл ажиллагаа зохион байгуулж байна.

Тайвань, БНСУ, Япон улсад зохион байгуулж буй энэ үйл ажиллагааны хөтөлбөрийг товч танилцуулъя.

1. “Монгол хэл, бичиг” цахим илтгэл – 1 дүгээр сарын 17-ны өдөр 19:00 (Улаанбаатарын цагаар) цагт цахим хэлбэрээр зохион байгуулна.

Цахим илтгэлд оролцох холбоос: https://shorturl.at/cyxdH

2. “Монгол хэл, бичиг -Бидний бахархал” таниулах сургалт

  • Тайваньд 1 дүгээр сарын 18-ны өдөр
  • Японд 2 дугаар сарын 25-ны өдөр
  • БНСУ-д 1 дүгээр сарын 23-ны өдөр

3. Монгол хэл, бичгийн уралдаан

Суралцагчид дурын шүлэг, эхийг сонгон, үндэсний бичгээр уран, сайхан бичнэ.

Насанд хүрэгчид Б.Ринчений “Монгол хэл” шүлгийг цэвэр, сайхан бичнэ.

  • Хамрах хүрээ: Тайвань, Япон, БНСУ-д байгаа иргэд, хүүхдүүд
  • Хугацаа: 1 дүгээр сарын 15-наас 2 дугаар сарын 14

4. “Монгол хэл, бичиг” үзэсгэлэн

  • Японд 2 дугаар сарын 21, 22, 23-нд
  • БНСУ-д 2 дугаар сарын 21, 22, 23-нд
  • Тайваньд 2 дугаар сарын 22-25-нд

Үзэсгэлэнд:

  • Тайвань, Япон, БНСУ-д зохион байгуулсан “Монгол хэл, бичиг” уралдаанаас шалгарсан бүтээлүүд (суралцагч, насанд хүрэгчид)
  • “Монголын сайхан бичигтэн”, “Мөнх тэнгэрийн бичиг” уран бичлэгийн олон улсын уралдаанд оролцогчдын бүтээлүүд,
  • Монгол улсын ЕБС-уудын монгол хэл, бичгийн багш нарын шилдэг бүтээлүүдээс толилуулна.

0/1000