horoscope
horoscope
horoscope
userХ. Болормаа

“Богд” банк хаалттай ХК болбол…

post-img

“Богд банк” ХК-ийн ТУЗ 2024.12.16-нд ээлжит бусаар хуралдаж, хаалттай хувьцаат компани болохоор шийдвэрлэлээ. Хаалттай болбол шийдвэр гаргах хурд нэмэгдэнэ, үйл ажиллагааны зардал багасна, зах зээлийн бодит үнэлгээнд хүрнэ гэж тэд үзжээ. Хувьцаа эзэмшигчдийнхээ ээлжит бус хурлыг “Би Ди Сек ҮЦК” ХК-ийн аппликэйшн ашиглан, цахимаар зохион байгуулахаар 2025.02.03-ны 11:00 цагт товлов. Энэ хурлаар “Богд банк” нээлттэй ХК-ийн хэлбэрийг өөрчилж, хаалттай ХК болгох, компанийн дүрмийг шинэчлэн батлах гэсэн 2 асуудал хэлэлцэх юм.

Энэ банк анх нийт хувьцааныхаа 20%-ийг 31.75 тэрбум төгрөгөөр үнэлж, 2021 оны 12 дугаар сард хөрөнгийн зах зээл дээр хувьцаагаа гарган, нээлттэй ХК болж байв. Уг арилжаанд 1200 гаруй хөрөнгө оруулагч оролцсон бол ноднингийн эхний хагас гэхэд 2937 хувьцаа эзэмшигчтэй болсон байлаа. Хувьцаа эзэмшигчдийнх нь тоо ийн нэмэгдсээр 2024.12.20-ны байдлаар 3463 болжээ.

Тус банк өнгөрсөн жилийн эхний хагаст 15 тэрбум 11 сая төгрөгийн цэвэр ашиг олж, 25%-ийг нь буюу 3 тэрбум 750 сая төгрөгийг нь ноогдол ашиг болгон хуваарилжээ. 1 ширхэг хувьцаанд 3 төгрөгийн ноогдол ашиг өгсөн байна.

Хувьцаат компани өөрөө хаалттай компани болох хүсэлт гаргах нь байж боломгүй жишээ юм. Өндөр хөгжилтэй улсад компани өөрөө хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй болохын төлөө маш их хичээдэг

Олон нийтээс босгосон 31 тэрбум 75 сая төгрөгөөрөө тус банк бүтээгдэхүүнээ хөгжүүлж, зээл олгон, ашигтай зарцуулж чаджээ. IPO хийж эхлэх үед буюу 2021 оны эцэст 10.7 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байсан тус банк 2024 оны эцэс гэхэд 40.16 тэрбум төгрөгийн ашиг олжээ. Үүнээс үзвэл тус компанийн ашиг хувьцаа гаргаснаар 4 дахин өссөн байна. Нээлттэй ХК болсныхоо үр шимийг энэ банк хүртжээ.

Эзэд ингэж ашиг олчхоод, одоо буцаад хаалттай ХК болох гэж байгааг жижиг хувьцаа эзэмшигчид эсэргүүцэж, Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан байна. Банкны системд нөлөөтэй 5 банкийг заавал нээлттэй компани болохыг Банкны тухай хуулиар тулгасан бол бусад банкийг заавал нээлттэй болохыг шаардаагүй. Харин ХХК байхыг хориглож, ХК болгосон юм. Тэгэхээр “Богд” банк заавал нээлттэй байх албагүй. Хаалттай хувьцаат компани болж болно. Өнгөрсөн хугацаанд манай улсад арилжааны 35 банк байгуулагдсаны 20 гаруй нь дампуурсан учир ийм зохицуулалт хийсэн юм. Банкийг цөөхөн хүн эзэмшихийн сөрөг тал нь энэ.

Тус компанийн ашиг хувьцаа гаргаснаар 4 дахин өссөн байна. Нээлттэй ХК болсныхоо үр шимийг энэ банк хүртжээ

Нөгөө талаас нээлттэй ХК хаалттай болсноор хувьцаа эзэмшигчид хувьцаагаа биржээр арилжиж чадахгүй. Хэн нэгэнд санал тавих замаар, танилын хүрээндээ л борлуулна. Энэ нь жижиг хувьцаа эзэмшигчдэд таалагдахгүй байгаа аж. Учир нь тэдний олонх нь “Богд” банкнаас ноогдол ашиг хүртэх гэж биш, хувьцааны арилжаанаас ашиг олох гэж тус компанийн хувьцааг авчээ. Хувьцаагаа хөрөнгийн биржээр арилжих нь тэдэнд хялбар. Хаалттай арилжих бол тэд “Богд”-ын хувьцааг эзэмших шаардлагагүй гэнэ. Тиймээс “Богд” банк хаалттай компани болбол тус компанид хувьцаагаа худалдах бололтой. Тэдэнд тийм эрх бий. “Богд” банк ч үүнийг мэдэж байгаа учир жижиг хувьцаа эзэмшигчдээс хувьцааг нь худалдаж авах санал тавих биз. Энэ бүхэн хувьцаа эзэмшигчдийн хурал дээр шийдэгдэнэ.

Уг нь Монгол Улс хөрөнгийн зах зээлээ сэргээх гэж оролдож байна. Банкууд хувьцаа гаргаснаар хөрөнгийн зах зээлийн үнэлгээ эрс өсөж, хонгилд гэрэл сүүмэлзэж эхэлсэн. Энэ гэрлийг УИХ 2021 онд хүчээр асааж, Банкны тухай хуулийг шинэчлэхдээ банкны системийг өөрчлөхөөр зорьсон юм. Банк гэх ашиг арвинтай компанийг хэдхэн хүн эзэмшиж, шимийг нь эзэд л хүртэж байгааг болиулсан юм. Үүнд банкны эзэд дургүй байсан ч наашаа харж инээн, цаашаа харан уйлж байгаад нээлттэй компани болцгоож, Монголын хөрөнгийн биржид бүртгүүлцгээсэн билээ. Үүнийг хөрөнгийн зах зээлийн шинжээч нар “Баялгийн дахин хуваарилалт” хэмээн онцолж байлаа. Үүнд харин хүмүүс талархан, хүлээж, мөнгөө бэлтгэж байгаад банкны хувьцааг худалдаж авцгаасан. Үүнийг “Богд” банк түүчээлж, хамгийн анх олон нийтийн банк болсноо зарлаж байсан бол эргээд, хаалттай компани болох эхлэлийг ч бас энэ банк тавилаа.

Энэ нь жижиг хувьцаа эзэмшигчдэд таалагдахгүй байгаа аж

Одоо буцаад хаалттай ХК болчихоор хувьцаа авах гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын итгэлийг хөсөрдүүлнэ. Ийм муу жижиг тогтоно. Өнгөрсөн жил Монголын хөрөнгийн биржийн арилжаанд оролцогсдын 97.4% нь дотоодын, 2.6% нь гадаадынхан байв. Гадаадын 18 улсын хөрөнгө оруулагч манай хөрөнгийн зах зээлээр дамжуулан, Монголд хөрөнгөө оруулжээ. Тэднийг үргээчих вий дээ. “Богд” банкны араас бусад компани ч хаалттай болж болзошгүй. Түүнээс болгоомжлоод, хувьцаа худалдаж авах хүн, аж ахуйн нэгж олдохгүй болбол яана.

Монголын хөрөнгийн зах зээлийн түүх нимгэн, хувьцааны төвлөрөл өндөр. Жижиг хувьцаа эзэмшигч олширч байгаа ч бодитоор эзэмшдэг хувь нь бага. “Богд” банк гэхэд нийт хувьцааныхаа 20%-ийг л биржээр арилжсан. 1 тэрбум 250 сая ширхэг хувьцааг нь 3463 хүн эзэмшдэг. 80%-ийг нь 2 компани эзэмшдэг.

“Богд” банкны хувьцаа эзэмшигчид

“Бодь капитал” ХХК 73.06%

“Богд капитал инвестмент” ХХК 6.94%

Олон нийт 20%

Иймээс хувьцаа эзэмшигчдийн хурал дээр жижиг хувьцаа эзэмшигчид нөлөөлж чаддаггүй. Хэлсэн үгийг нь сонсох хэн ч байдаггүй.

“Хувьцаат компани өөрөө хаалттай компани болох хүсэлт гаргах нь байж боломгүй жишээ юм. Өндөр хөгжилтэй улсад компани өөрөө хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй болохын төлөө маш их хичээдэг” гэж БНСУ-ын “Гаүли” ХХК-ийн ерөнхий захирал Ким Сын Квон “Хөрөнгийн зах зээл” сэтгүүлд ярилцлага өгөхдөө онцолсон байдаг. Байж боломгүй зүйл байж болдог газар нь манайх юм даа.

0/1000