Завхан аймгийн Тосонцэнгэл сумын дулааны цахилгаан станц Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнд цахилгаан нийлүүлж эхэллээ. Тосонцэнгэлд барьж буй 25 МВт-ын хүчин чадалтай “Тосон” дулааны цахилгаан станцын 9 МВт-ын эхний блокийг 1-р сарын 17-ны өдрийн 23:17 цагт Монгол Улсын цахилгааны дамжуулах нэгдсэн сүлжээнд залгав.
Энэ дулааны цахилгаан станцыг 2022 оноос “Жем” группийн “Тосон-Энержи” ХХК өөрийн 130 тэрбум төгрөгөөр байгуулж байна. Тус станц Могойн гол, Овоотын нүүрсийг ашиглан, цахилгаан, дулаан үйлдвэрлэн, орон нутгийг хангана.