horoscope
horoscope
horoscope
userР. Цэцэгбаяр

Иргэд өндөр хүүтэй аппликейшн зээлэнд дарамтлуулж байна

post-img

Монгол улсад 2,2 сая насанд хүрсэн хүн байгаагийн 1,6 сая нь аппликейшн зээлтэй байна гэсэн судалгааг СЗХ-оос гаргажээ. Эдийн засаг, инфляц хүнд нөхцөлд байгаа энэ үед, иргэдийн амьдралын боломж муу байгааг далимдуулан өндөр хүүтэй зээлээр дарамтад оруулж байна гэж олон нийт бухимдах боллоо.

2024 оны 3-р улирлын байдлаар Банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагааны журамд заасан шаардлагыг хангаж, СЗХ-нд бүртгүүлсэн 62 ББСБ байна. Эдгээр байгууллагаас иргэд 1,2 их наядын зээл авчээ.Үндсэндээ нэг зээлдэгч дунджаар 801.0 мянган төгрөгийн апп-ын зээлийн өрөнд унаад буй.

Апп буюу финтек зээлийн үйлчилгээ нь 2017 оноос хөгжиж эхэлсэн бөгөөд хамгийн анх Lend.mn компани эхлүүлсэн аж. Одоо ч үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд сарын 3,3-3,8 хувийн хүүтэй.

Иргэдийн ихэнх нь Pocket.mn, lend.mn, sono.mn, numur, netpay, zeely, гэх аппуудаас зээл авдаг. Ихэнхдээ нийгмийн даатгал шаарддаг ч зарим нь сэтгэлзүйн тест бөглүүлж зээл олгодог болоод байна. Жил ирэх тусам арга нь нарийсаж, зээлийн хүүгээ нэмсээр.

“Аппликейшн зээл нь боловсон мөнгө хүүлэлтийн арга болоод байна” гэж УИХ-ын гишүүн О.Номинчимэг өнгөрсөн дөрөв дэх өдрийн чуулганы  нэгдсэн хуралдааны үеэр хэлсэн. Нээрээ л зээл нэрийдлээр иргэдийг халаасыг хоосолж, боловсноор мөнгө угааж байна. Иргэд онлайн зээлийн гэрээ хийхдээ, бүрэн уншиж танилцах,хэзээ үйл ажиллагаа явуулж эхэлсэн, зээлийн хугацаа хэтэрсэн тохиолдолд муу зээлийн түүхтэй болох зэргээ сайн нягталж байх хэрэгтэй. “Мөнгөний хэрэгцээ гараад зээл авдаг. Төлөлтийн хугацаа нь болсон ч боломжгүй байсан учраас хугацаа хэтрүүлээд  монгол банканд  муу зээлийн түүхтэй болчихсон байна лээ” гэх хүмүүс зөндөө. Иймээс иргэд санхүүгийн боловсролоо дээшлүүлэх шаардлага нэн тэргүүнд тавигдах юм.

Нэг апп-аас зээл аваад нөгөө апп-ын зээлийн өрөө дардаг. Удалгүй буцааж зээл аваад өөр нэг аппликейшний зээлээ дардаг иргэд цөөнгүй байна. Тодруулбал 2-3, бүр 3-4 зээлийн апп-аас нэгэн зэрэг зээл авдаг бөгөөд төлөлтийн хугацаа болсон үед нэгээр нь нэгийг дардаг аргаа ашиглаж, зээлээс зээлийн хооронд амьдарч байгаа юм.

Финтек зээлийн үйлчилгээний талаар иргэдийн байр суурийг хүргэж байна.Тэд нэрээ нууцлахыг хүссэн юм.

Иргэн Д:  Онлайн зээл аваад хугацаанд нь төлөөд байвал зээлийн эрх нь нэмэгдээд байдаг. Одоогоор зээлийн апп-д 3 сая гаруй төгрөгийн зээл байна. Сарын цалингаасаа бага багаар хувааж хийгээд, заримдаа хугацааг нь сунгаж байгаад аргалаад төлдөг. Одоо ч тэгээд бүх хүн л зээлээс зээлийн хооронд амьдарч байна. Дор хаяж л 2 аппилкейшинээс зээл авсан байдаг юм билээ” .

Иргэн С: Зээлийн апп бол үнэндээ л мөнгө угааж байгаа шүү дээ. Хүмүүс арга мухардаад аваад байх тусам л хүүгээ нэмээд, бидний халаасыг хоосолж байна. Үүний эсрэг төр засаг шийдвэр гаргаж арга хэмжээ авах хэрэгтэй” гэв.

Дайны хажуугаар дажин гэгчээр онлайн зээлийн үйлчилгээ нэрээр иргэдийг залилах гэмт хэрэг нэг бус удаа гарч буй. Иргэд мэдээлэлтэй болох хэрэгтэй байна гэж дээр хэлсэнчлэн зээлийн үйлчилгээ авах гэж байгаа бол сайн судлах хэрэгтэй.
Зээл гаргана гэсэн хаяг болгон руу бүртгүүлж,хувийн мэдээллээ явуулснаас  үүдэн 2023 онд гэхэд 100 гаруй сая төгрөг залилуулсныг цагдаагийн байгууллага олж тогтоосон.  Тэрээр; Гялс хурдан шуурхай зээл”, “Патрон зээлийн төв”, “Ноён санхүүгийн төв”, гэх фэйсбүүк хаягуудыг ашиглан “Зээл гаргана” гэх зар оруулж, иргэдийн регистрийн дугаар, арилжааны банкны картын мэдээллийг авч, банкны картан дахь мөнгийг хууль бусаар барааны төлбөр хийх, зээл авах, бусдын дансанд шилжүүлэх зэргээр гэмт хэрэг үйлдэж, иргэдийг мөнгийг завшсан. Энэ мэтчилэн онлайнаар иргэдийн мөнгийг залилах гэмт хэрэг ихээхэн үйлдэгдэх болсон.

Одоогийн байдлаар Монгол улсын нийт хүн амын 80 хувь нь аппликейшн зээлтэй байна. Хүссэн зээлээ хормын дотор гэж  иргэдийг арга мухардсан үед өндөр хүүтэй мөнгө зээлж аппликейшн шоронд оруулж байгаа үйлдлийг хэрхэн зогсоох вэ?

0/1000