Сөүлийн Ганнам дүүрэг дэх Megabox Coex-д “Харанхуйн Гэлэнмаа” киноны хэвлэлийн бага хурал боллоо. “Харанхуйн гэлэнмаа” кино нь муу ёрын сүнсэнд эзлэгдсэн хүүг аврахын тулд хориотой зан үйл хийдэг хүмүүсийн түүхийг өгүүлдэг.
Уг кинонд Сон Хе Кю аюулд өртсөн хүүг аврахын тулд бүхий л аргаа хэрэглэж буй Юниа гэлэнмаагийн дүрийг бүтээжээ.
Тэрбээр “Би анх удаа тамхи татаж кинонд тоглож байна. Тамхи татдаггүй учраас яах ийхээ мэдэхгүй маш их санаа зовниж байсан. Тамхи бол миний бүтээсэн дүрийн чухал хэсэг байлаа” гэжээ.
Сон Хе Кю “Тамхи татах нь тийм ч сайн зүйл биш, гэхдээ зураг авалт эхлэхээс 6 сарын өмнө би тамхи татах дасгал хийж эхэлсэн. Киноны эхний үзэгдэл тамхинаас эхэлдэг бөгөөд энэ нь маш чухал зураг учраас би хуурамчаар тамхи татахыг хүсээгүй” гэжээ.