Ажил олгогч, ажилтан Ажилгүйдлийн даатгалын санд 0.7 (0.5;0.2) хувийн шимтгэл төлдөг. 2024 онд ажилгүй болсон 30.8 мянган даатгуулагчид тус сангаас 137 тэрбум төгрөгийн тэтгэмж олгосон байна.
Даатгуулагч нийт 24 сар, үүнээс сүүлийн 9 сард тасралтгүйгээр ажилгүйдлийн даатгалд хамрагдсан бол тэтгэмж авдаг. Энэхүү тэтгэмжийг хуульд зааснаар ажлын 76 хоногийн хугацаанд хуваан олгодог. 2025 онд Ажилгүйдлийн даатгалын санд 143 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.
2024 онд өглөг үүсгэсэн зарим хүний тэтгэмжийг энэ сард бүрэн олгох аж.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Р. Цэцэгбаяр
Энэ онд Ажилгүйдлийн даатгалын санд 143 тэрбум төгрөг төсөвлөжээ
- 2025/01/20
- •
- 15 өдрийн өмнө
- •
- 1 мин уншина
- Шинэ
- Хандалттай