“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан тушаалтан Г.А тус компанитай нүүрс худалдах, худалдан авах гэрээтэй БНХАУ-ын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулах, гэрээг нь сунгахдаа хахууль авсан хэрэгт холбогджээ. Үүний зэрэгцээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын мэдээллийг бусдад өгч, хахууль авсан байна. Түүний хэргийг АТГ шалган, прокурорт шилжүүлжээ. Албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан хэрэгт нь түүнд прокурорын байгууллага Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 (Нийтийн албан тушаалтан хахууль авах), 22.5 дугаар зүйлийн 1 (Хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, дүүргийн Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Х. Болормаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан тушаалтны хахууль авсан хэргийг шүүхэд шилжүүлэв
- 2025/01/20
- •
- 15 өдрийн өмнө
- •
- 1 мин уншина
- Шинэ
- Хандалттай