horoscope
horoscope
horoscope
userГ. Мөнх-Эрдэнэ

Балба улсын ерөнхий сайд барын тоо толгой өссөнд гомдоллосон байна

post-img

Балба улсын ерөнхий сайд КП Шарма Оли тус улсын барын тоо толгой хэтэрхий их өссөн талаар гомдоллосон маягтай мэдэгдэл хийжээ.

Хэдийгээр Балба улс цөөрөөд байсан барын тоо толгойг сүүлийн 10 жилийн хугацаанд 3 дахин нэмэгдүүлсэн өндөр амжилтыг үзүүлсэн боловч “манайх шиг жижиг улсын хэмжээнд 350 гаруй бар байгаа нь хэтэрхий их тоо бөгөөд хүн ард маань барын хоол болж байгаатай холбоотойгоор бид ийм их бартай байж боломжгүй байна” хэмээн хэлсэн байна.

2019-2023 оны хооронд Балба улсад 40 орчим хүн барын дайралтад өртөн амиа алдсан бол 15 хүн хазуулж, гэмтсэн статистик тоог тус улсын засгийн газраас танилцуулсан бол орон нутгийн иргэд дээрх тоог илүү байгаа талаар ярьсан байна.

Балба улсын ерөнхий сайд өнгөрсөн 12-р сард зохиогдсон COP29 хурлын үеэр мөн энэ талаараа хэлж, “манай улсад 150 бар байхад л хангалттай, Балба улс өөр улс орнуудад бар бэлэглэхэд ч бэлэн байна” гэж байсан юм.

Харин байгал хамгааллын эксперт мэргэжилтнүүд Балбын ерөнхий сайдын өнцгийг эсэргүүцэж, Балбын засгийн газар гомдоллохын оронд барын нутагладаг газрыг дархан цаазат газар болгож, хамгаалалтад авах ажлыг хийхэд анхаарал хандуулах хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлжээ. Ялангуяа буга, зээр, зэрлэг үхэр зэрэг барын агнаж, иддэг 500 орчим зэрлэг амьтадтай бүс нутгийг тусгай бүс болгох хэрэгтэйг онцолсон байна.

Одоогоос зуун жилийн өмнө Ази тивийн барын тоо толгой 100 мянга байсан бол замбараагүй мод бэлтгэл болон барыг хууль бусаар агнасны улмаас устгахад хүрсэн юм. Өнөөдөр Балба, Хятад, Энэтхэг, Тайланд, Индонез, Орос зэрэг дэлхийн 13 улсад ердөө 5600 бар амьдарч байгаа гэсэн тоо байдаг байна.

0/1000