horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Ховд дулааны станцын 2 зуухыг ашиглах хугацаа дуусжээ

post-img

“Халаалт доголдож байна” гэсэн гомдол шүүмжлэлийн дагуу Ховд аймгийн засаг даргын орлогч Э.Уртнасангаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, “Ховд дулааны станц” ТӨХК-д ажиллалаа. Тус станцын зуухны гинжин хэлхээнд үе үе нэлээд гэмтэл гарч буй аж. Үүний улмаас дулаан доголджээ. Гарсан эвдрэл, гэмтлийг цаг тухайд нь шуурхай засаж байгаа гэнэ. Түүнчлэн он гараад өвлийн төлөвлөгөөт зогсолт хийсэн байна. Энэ үед 6 цаг түр зогсолт хийдэг учир дулааны алдагдал үүсжээ. Одоо үйл ажиллагаа хэвийн болж, айл өрх, аж ахуйн нэгж, албан байгууллагуудад халаалт хэвийн өгч эхэлсэн гэнэ.

Тус станц 14 мВт-ын хүчин чадалтай 3 зуухтай. Дулаан дамжуулах 16 төвтэй. 3200 гаруй айл өрх, 320 объектыг дулаанаар хангаж байна. Зуухыг ашиглах хугацаа дуусаад 2 жил болж байгаа ч ачаалал жилээс жилд нэмэгдсээр байгаа аж.

Тус станцыг өргөтгөж байгаа агаад ажил 70 хувьтай байна. 4 дэх зуух ашиглалтад орвол 1000 орчим айлыг дулаанд холбох боломж бий болно.

Уг станц 40 хувийн алдагдалтай ажиллаж байгааг станцын дарга Д.Энхсайхан мэдэгдлээ. Түүний танилцуулснаас үзвэл 1 кВт дулааныг 76 төгрөгөөр үйлдвэрлэж, үүнээсээ 3 дахин бага буюу 24 төгрөгөөр хэрэглэгчдэд нийлүүлж байна.

0/1000