horoscope
horoscope
horoscope
userГ. Мөнх-Эрдэнэ

Д.Трамп олон тооны ерөнхийлөгчийн зарлиг, тушаалд гарын үсэг зурлаа

post-img

Д.Трамп тангараг өргөснийхөө дараагаар олон тооны ерөнхийлөгчийн зарлиг, тушаалд гарын үсэг зурж эхэлсэн байна. АНУ-ын 47 дах ерөнхийлөгч Д.Трампын Цагаан ордонд гарын үсэг зурж батлаад байгаа зарим зарлиг, тушаалуудыг танилцуулья:

-АНУ-ын өмнөд хилийн орчимд үндэсний онц байдал зарлах

-АНУ-д хууль бусаар нэвтрэн орж ирсэн цагаачдын тус улсад төрсөн хүүхдүүдэд шууд иргэншил олгодог явдлыг зогсоох

-АНУ-д дүрвэгсдийг байршуулах хөтөлбөрийг 4 сарын хугацаанд зогсоох

-Хар тамхи, мансууруулах бодис, хүний наймаа зэрэг гэмт хэргийн эсрэг тэмцэхийн тулд хилийг бүсийг битүүмжлэх үүрэг даалгаврыг зэвсэгт хүчинд өгөх

-Хар тамхины картелиуд, олон улсын гэмт хэргийн бүлэглэлүүдийг гадны террорист байгууллага гэж үзэж, шинэчлэн томьёолж тодорхойлох

-Өмнө нь өөрийн хэрэгжүүлж байсан өмнөд хилийн дагуу хана барьж босгох ажлыг дахин сэргээх

-Мөн өмнө нь хэрэгжүүлж байсан “Мексикт нь үлдээ” хэмээх Мексикийн цагаачдыг нутагт нь буцаах бодлогыг ахин хэрэгжүүлэх 

-Байдены үед хэрэгжүүлсэн Куба, Хайти, Никарагуа, Венесуэл улсын 30 мянга хүртэлх цагаачдыг хүлээж авах тэтгэлэгтэй санаачлага хөтөлбөрийг зогсоох

-Цаазын ялыг сэргээх асуудлыг авч үзэх (АНУ-д хууль бусаар нэвтрэн орж ирсэн гадны иргэний үйлдсэн хүн амины хэрэг болон цагдаагийн албан хаагчийн амь насанд халдсан хэрэгт)

-Хятадын компанийн эзэмшдэг TikTok аппликейшны эсрэг тавьсан хоригийн тухай хуулийн хэрэгжилтийг 75 хоногийн хугацаанд түр зогсоож хойшлуулах

-Засгийн газрын төсөв, зардлыг танаж багасгахад зөвлөгөө үзүүлэх үүрэг бүхий Засгийн газрын бүтээмжийн департамент (Department of Government Efficiency) хэмээх яамыг шинээр байгуулах (тус яамыг Элон Маск даргалах бөгөөд эхний ээлжинд 20 ажилтантай эхлүүлэхээр яригдаж байна)

-Зэвсэгт хүчин болон холбооны зарим албанаас бусад төрийн албанд шинээр албан хаагч ажилд авахыг хориглох

-Холбооны албан хаагчдыг гэрээсээ ажиллах явдлыг зогсоож, заавал ажлын байранд ирж ажилладаг болгох

-Үг хэлэх эрх чөлөөг сэргээж, засгийн газраас цензур тавьдаг явдлаас сэргийлэх

-АНУ-ын ДЭМБ-ын гишүүнчлэлийг цуцлах, гаргах үйл ажиллагааг эхлүүлэх

-АНУ-ын гадны улс орнуудад үзүүлдэг тусламжийн хөтөлбөрийг түр зогсоож, дээрх хөтөлбөрүүдийг дахин авч үзэх

-Байдены үед Куба улсыг терроризмыг санхүүжүүлэгч улс орны жагсаалтаас гаргасан шийдвэрийг буцаах, Венесуэл улсын эсрэг ахин хориг арга хэмжээ авах

-Байдены засаг захиргааны үеийн 78 шийдвэр, захирамжийг хүчингүй болгох

-Трампын засаг захиргаа төр засгийн эрх мэдлийг бүрэн хяналтандаа авах хүртэл холбооны бүх агентлаг, албадын дансыг царцаах

-Холбооны буюу төрийн бүх албан хаагчдыг ковидын эсрэг вакцинд хамруулах

-АНУ-д “зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг л хүлээн зөвшөөрдөг болох, эдгээр хүйс нь хоорондоо солигдох боломжгүй байх ёстой” (энэ зарлиг нь трансжендерийн хууль тогтоомж болон мөн паспорт, виз зэрэг албан ёсны баримт бичгийн тухай хуульд нөлөөлөх юм)

-Жендерийн тухай үзэл санааг засгийн газрын бүхий л бодлого, хөтөлбөр, мэдэгдэл, мэдээлэл, баримт бичгүүдээс салган авч хаях

-Мексикийн буланг “Америкийн булан” хэмээн өөрчилж, нэрлэдэг болгох үүргийг дотоод хэргийн төрийн нарийн бичгийн даргад даалгах

-Аляска мужийн Денали уулыг АНУ-ын 25 дах ерөнхийлөгч Уилльям Маккинли-гийн нэрэмжит болгон Маккинли уул хэмээн нэрлэдэг болгох үүргийг дотоод хэргийн төрийн нарийн бичгийн даргад даалгах

-30 хоногт багтаан Америкчуудын амьжиргааны өртгийг тогтоож гаргах өгөхийг холбооны засгийн газрын бүх алба, агентлагуудад даалгах (иргэдийн амьжиргааны өртгийг бууруулахад чиглэгдсэн)

-АНУ-ыг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх Парисын гэрээнээс (дахин) гаргах

-АНУ-ыг Парисын гэрээнээс гаргаж байгааг тайлбарласан албан захидлыг НҮБ-д илгээх

-Үндэсний хэмжээнд эрчим хүчний онц байдал зарлаж, газрын тосны стратегийн нөөцийг нэмэгдүүлэх

-Аляска мужийн газрын тос, байгалийн хий болон бусад ашигт малтмал, байгалийн нөөц баялгийг илрүүлэн ашиглах

-Байдены засаг захиргааны үед эхлүүлэн хэрэгжүүлсэн ногоон ажлын байрыг нэмэгдүүлэх, агаарын болон бусад байгалийн бохирдлыг бууруулахад чиглэгдсэн малтмал түлшний аж үйлдвэрийн салбарын хязгаарлалтуудыг цуцлан зогсоох

-Салхин сэнсэнд хөнгөлөлтэй зээл, лизинг олгодог явдлыг зогсоох

-2021 оны 1 сарын 6-нд Капитолын ордон руу дайран орсон хэргээр ял шийтгэл сонссон 1600 орчим хүнд өршөөл үзүүлэх

-Улс төрийн хэт барууны үзэл баримтлал бүхий Oath Keepers, Proud Boys хэмээх бүлэглэлүүдийн гишүүдийн хорих ялын хэмжээг хөнгөрүүлэх гэх зэрэг ерөнхийлөгчийн олон зарлиг, тушаалд Д.Трамп тангараг өргөж, албандаа орсон эхний өдрөө гарын үсэн зураад байна.

0/1000