horoscope
horoscope
horoscope
userГ. Мөнх-Эрдэнэ

Netflix платформ үйлчилгээний төлбөрөө нэмэгдүүлэхээр болов

post-img

Өнгөрөгч 2024 оны сүүлийн саруудад үйлчлүүлэгчдийн тоо хэмжээ нь 19 сая орчмоор нэмэгдсэн Netflix компани дэлхийн зарим улс орнууд дах үйлчилгэний төлбөрөө нэмэхээр болсон байна.

Тус компанийн зүгээс АНУ, Канад, Аргентин болон Португал улсууд дах үйлчилгээний төлбөрөө нэмнэ гэдгийг мэдэгджээ.

Жишээлбэл, АНУ дах стандарт үйлчилгээний төлбөр болох ямар ч зар сурталчилгаагүй үйлчилгээний сарын төлбөр болох 15.49 ам.долларыг 17.99 ам.доллар, зар сурталчилгаа бүхий үйлчилгээний сарын төлбөрийг нэг ам.доллараар нэмж, 7.99 ам.доллар болгохоор болжээ. Хамгийн сүүлд Netflix компани 2023 оны 10 сард үйлчилгээний үнэ ханшаа нэмж байсан юм.

Компанийн зүгээс мэдэгдэлдээ “бид цаашдаа платформоо улам сайжруулах зорилгоор хөрөнгө оруулалт хийхийн тулд хэрэглэгчдээсээ бага зэргийн үйлчилгээний нэмэгдэл зарим тохиолдолд авч байх болно” гэсэн байна.

Мөн компанийн зүгээс дэлхийн хэмжээнд нийт 300 сая гаруй хэрэглэгчтэй болж өнгөрсөн оноо үдсэн талаараа онцоллоо. Хэтийн төлөвлөгөөний дагуу 2024 оны 10-12 сарын хооронд 9.6 сая шинэ хэрэглэгчтэй болно гэж таамаглаж байсан ч оны сүүлээр нээлтээ хийсэн Squid Game цувралын хоёрдугаар бүлэг, Жейк Пол – Майк Тайсон нарын боксын тулаан, WWE буюу Америкийн нохой зодооны арга хэмжээнүүдийг дамжуулдаг болсон зэргээс шалтгаалж шинэ хэрэглэгчдийнх нь тоо өсөж, 19 сая болсон байна.

Түүнчлэн өнгөрсөн оны 10-12 сарын хоорондох Netflix-ийн цэвэр ашиг нь 1.8 тэрбум ам.долларт хүрч, өмнөх 2023 оны мөн үетэй харьцуулахад нэг дахин нэмэгджээ. Харин нийт борлуулалтын хэмжээ нь $8.8 тэрбумаас $10.2 тэрбум болж өссөн байна. 

Ийнхүү бүтээгдэхүүн, контентын төрөл, тоо хэмжээг нь нэмэгдүүлээд байгаа Netflix платформ үйлчилгээний төлбөрөө нэмэхээр болоод байгаа бөгөөд 2027 болон 2031 оны эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ-ийг шууд дамжуулах эрхийг аваад байгаа билээ.

0/1000
Zail

Dawartsan chatsaganuud ve