horoscope
horoscope
horoscope
userГ. Мөнх-Эрдэнэ

Дуучин Крис Браун Warner Bros кино компанийг шүүхэд өгчээ

post-img

R’n’b дуучин Крис Браун өнгөрсөн жил гарсан баримтат кинонд өөрийг нь бэлгийн хүчирхийллийн хэрэгт буруутгасан хэмээн Warner Bros кино компанийг шүүхэд өгч байгаагаа мэдэгджээ.

Warner Bros компанийн зүгээс өнгөрсөн оны 10-р сард гаргасан “Chris Brown: A History of Violence” буюу “Крис Браун: Хүчирхиллийн түүх” хэмээх баримтат кинондоо нэрийг нь нууцласан нэгэн бүжигчин эмэгтэйн мэдүүлэг бүхий яриаг багтаан оруулсан бөгөөд тэрхүү эмэгтэй Крис Браунд 2020 онд усан онгоцон дээр хүчиндүүлсэн талаараа ярьсан байна.

Крис Брауны өмгөөлөгчдийн зүгээс гаргасан мэдэгдэлд тухайн баримтат киног дуучны нэр хүндэд халдсан, нэр хүндийг унагах гэсэн зорилго бүхий агуулга, шинжтэй, тэрхүү эмэгтэйн мэдүүлэг яриа нь “ямар ч баримт нотолгоогүй, үндэслэлгүй” гээд Warner Bros компанийг Крис Брауны нэр хүндийг хэрцгийгээр гутаан доромжилж байна хэмээн буруутгаж, хохирлын нөхөн төлбөрт 500 сая ам.доллар нэхэмжилж байгаа гэжээ.

Крис Брауны өмгөөллийн багийн зүгээс мягмар гарагт Лос Анжелес хотын шүүхэд энэхүү асуудлаар гомдол гаргасан байна. Warner Bros кино компаниас гадна мөн баримтат киног бүтээхэд оролцсон Ample хэмээх продакшны компанийг давхар шүүхэд өгсөн байна.

Баримтат кинонд дурдагдсан, нэрээ нууцалсан бүжигчин эмэгтэй анх 2022 онд Крис Брауны эсрэг шүүхэд гомдол мэдүүлж, түүнээс 20 сая ам.доллар нэхэмжилж байсан ч шүүгч уг хэргийг хэрэгсэхгүй болгож байсан юм. Тэгвэл уг баримтат кинонд Крис Браунтай холбогдох өөр бусад хэргүүдийн талаар ч мөн дурдагдсан байна. 2009 онд найз бүсгүй дуучин Рианнаг зодсон, 2019 онд Францын нийслэл Парис хотод хүчингийн хэрэгт холбогдсон ч ял шийтгэлгүй суллагдсан, 2021 онд нэгэн эмэгтэйд гар хүрч зодсон гэх зэрэг хэргүүдийг багтаан оруулжээ.

Харин Крис Брауны өмгөөлөгчдийн зүгээс дуучинг хэзээ ч бэлгийн хүчирхийллийн шинжтэй гэмт хэрэгт буруутай гэж тогтоогдож байгаагүй бөгөөд Крис Браун Warner Bros компаниас авах нөхөн төлбөрийнхөө зарим хэсгийг бэлгийн хүчирхийллийн хохирогчдод хандивлах болно гэжээ.

Warner Bros кино компанийн бүтээл болох 1 цаг 22 минутын урт үргэлжилдэг “Крис Браун: Хүчирхиллийн түүх” хэмээх баримтат кино 2024 оны 10-р сарын 27-нд нээлтээ хийсэн юм.

0/1000