horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Дарханы зорчигчид автобус хаана явааг утаснаасаа хардаг болно

post-img


Дархан-Уул аймгийн Дархан сум 2013 оноос эхлэн, нийтийн тээврийн үйлчилгээнд том оврын автобус явуулж байна. “Элит хөгжил” ХХК автобусны паркаа өнгөрсөн онд улсын төсвийн хөрөнгөөр шинэчилж, 20 цахилгаан автобусыг эргэн төлөх нөхцөлтэйгөөр авсан юм.

Аймгийн төв дотор ахмадууд картаар, бусад зогчигч бэлэн мөнгө төлж, автобусанд суудаг. “Элит хөгжил” ХХК одоо нийтийн тээврийн үйлчилгээг цахимжуулах гэж буй аж. Энэ оны 1 дүгээр улиралд багтаан, автобусны чиглэл харах боломжтой аппликэйшн ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Иргэд автобусны чиглэл, хаана явж байгааг харах боломж бүрдэнэ. Мөн уг апп-ыг ашиглан, төлбөрөө төлөх боломж бүрдэх юм байна.

0/1000