horoscope
horoscope
horoscope
userГ. Урантөгс

2024 онд хортой кодын халдлагад өртсөн 145 IP -т хариу арга хэмжээ авчээ

post-img

2024 онд Монгол Улсад 184,576 IP хаяг бүртгэлтэй байна. Үүнээс 182,725 удаагийн хортой кодын сэжигтэй үйлдэл гэж бүртгэгдсэний 11,012 IP хаягт сэжигтэй үйлдэл илэрсэн байна.

Энэ бол Монгол Улсад 2024 онд бүртгэлтэй IP хаягт бүртгэгдсэн халдлагын тоо юм. Бид хортой код илэрсэн IP хаягийг илрүүлж чадаж байгаа ч тухайн IP хаягийн ард хэчнээн хэрэглэгч байгааг тооцоолж чадахгүй байдалтай байна.

Хэрэв бид IP хаяг бүрийн ард буй хэрэглэгчийн тоог бүртгэж чадвар кибер халдлагад үед шуурхай хариу арга хэмжээ авах боломжтой болно гэдгийг Кибер аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Ч.Золбаяр 2024 оны үйл ажиллагааны тайланг зөвлөлийн гишүүдэд танилцуулж байх үеэрээ онцолсон юм.

2024 онд мэдээллийн аюулгүй байдлын аудит хийх тусгай зөвшөөрлийг 29 байгууллагад олгосон бол онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй 37 байгууллага эрсдэлийн үнэлгээгээ хийлгэжээ.

Үүний зэрэгцээ, онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагууд кибер аюулгүй байдлын мэргэжилтэнтэй байх, кибер аюулгүй байдлыг хангах тусгайлсан төсвийг улсын төсвийн ангилалд оруулах зэрэг ажлыг гүйцэтгэжээ. Монгол Улс 2024 онд Оксфордын их сургуулийн эрдэмтэдтэй хамтран кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшнийг үнэлэх судалгааг эхлүүлсэн. Тус судалгааны үр дүнг 2025 оны 2 дугаар сарын 19-нд олон нийтэд танилцуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.

Ийнхүү Кибер аюулгүй байдлын Үндэсний зөвлөл 2024 оны тайланг хэлэлцэн дүгнэж, 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө батлав.

0/1000