horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Цахилгааны тоолуураа 3 цагийн тарифт шилжүүлэх бол 7004-7004 утсанд хүсэлт гаргана

post-img

“Цахилгааны төлбөр өндөр гарч байна” гэсэн хэрэглэгчдийн гомдлын мөрөөр Эрчим хүчний зохицуулах хороо, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн хамтарсан ажлын хэсэг нийслэлийн төвийн 6 дүүрэгт ажиллаж байна. Дулаанаа цахилгаанаар шийдсэн хэрэглэгчдийн байшин сууц, гэрийн дулаан алдагдлыг хэмжиж, дулаан алдагдлыг багасгах, хоёр тарифт тоолуураас гурван тариф руу шилжих, оргил ачааллын цагууд (17.00-21.00)-д өндөр зарцуулалттай цахилгаан хэрэгслийн хэрэглээг хэмнэж, тохируулснаар төлбөрөө 30 болон түүнээс дээш хувиар багасгах боломж байгааг ажлын хэсгийнхэн хэрэглэгчдэд тайлбарлан, зөвлөгөө өгч байгаа аж.

3 цагийн тарифт тоолуур луу шилжсэн айлын цахилгааны сарын төлбөр одоогийнхоос 20 хувиар багасах боломжтой. Тоолуураа шилжүүлснээр өдөр, шөнө хэрэглэсэн цахилгааны аль алиных нь үнэ буурах боломжтой аж. Хэрэглэгч тоолуураа шилжүүлэх бол “УБЦТС” ТӨХК-ийн 7004-7004 утсанд хүсэлт гаргана. Ингэхдээ тоолуураа солихгүй, одоо хэрэглэж буй тоолуурынхаа горимыг өөрчлүүлэх юм байна.

0/1000