horoscope
horoscope
horoscope
userГ. Мөнх-Эрдэнэ

80 жилийн өмнөх холокостын хохирогчдыг дэлхий даяараа дурсаж, хүндэтгэл үзүүлж байна

post-img

Энэ сарын 26, 27-ны өдрүүдэд холокостын хохирогчдыг дэлхий даяараа дурсаж, хүндэтгэл үзүүлж байна. Одоогоос яг 80 жилийн өмнө буюу 1942 оны 1-р сарын 27-ны өдөр Зөвлөлтийн арми Польшийн өмнөд нутагт байрлах Аушвицын хорих лагерийг чөлөөлж байсан түүхтэй ба нацист Германы үй олноор нь хомроглон устгах ажлыг голлон гүйцэтгэсэн энэхүү хорих лагерьт еврей, польш, румын, оросын хоригдлууд, бэлгийн цөөнхүүд, эмэгтэйчүүд, хүүхэд багачууд гээд 1 сая гаруй хүнийг хороосон байдаг.

Холокостын хохирогчдын дурсгалыг хүндэтгэх арга хэмжээнүүд Европт болон дэлхийн бусад улс орнуудад 1-р сарын 26-ны ням, 27-ны даваа гарагуудад зохион байгуулагдаж байна. Дурсгалын үндсэн арга хэмжээ Польшийн Аушвиц-Биркенау хотод зохиогдож, Польшийн ерөнхийлөгч Анжей Дуда-гийн Аушвицын хорих лагерийн “Үхлийн хана”-нд цэцэг тавих ёслолоор эхлэх бол арга хэмжээнд Их Британийн эзэн хаан III Чарльз, Канадын ерөнхий сайд Жастин Трюдо, ХБНГУ-ын Канцлер Олаф Шольц, Францын ерөнхийлөгч Э.Макрон зэрэг төр засгийн тэргүүн нар хүрэлцэн очиж, оролцож байна. Түүнчлэн Аушвиц-Биркенау хотын музейд зохиогдох энэхүү дурсгалын арга хэмжээнд мөн холокостоос амьд үлдсэн 50 орчим хүмүүс оролцож байгаа ажээ. Гэвч энэ жилийн дурсгалын арга хэмжээд мөн улс төр, дайн дажин, зөрчилдөөний асуудлууд нөлөөлөөд байна. Израилыг ерөнхий сайд Б.Нэтаньяхуг Газын зурваст дайны гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгаж, Олон улсын эрүүгийн шүүхээс түүнийг баривчлах тушаал гаргасантай холбоотойгоор тэрээр очиж оролцох боломжгүй болсон тул түүний оронд Израил улсын Боловсролын сайд Йоав Киш улсаа төлөөлөн оролцохоор болжээ. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинд ч мөн үүнтэй ижил нөхцөл байдал үүссэн байгаа юм.

Тэрээр холокостын хохирогчдын дурсгалыг хүндэтгэх 60 жилийн ойн арга хэмжээнд өмнө нь биечлэн очиж оролцож байсан билээ. Өмнө нь сая гаруй хүнийг хомроглон устгасан Аушвицын хорих лагерь өнөөдөр музей болон дурсгалын газар болсон бөгөөд аливаа үндэстний эсрэг үзэн ядалт, гарал үүсэл арьс өнгөөр ялгаварлан гадуурхалт болон антисемитизмын аюул, хор уршгийг хойш үед ойлгуулж, тэдэнд дамжуулж, үеийн үед сануулж байх үүднээс ажилласаар байдаг юм. Өнгөрөгч 2024 онд Аушвицын музейг 1.83 сая хүн очиж үзсэн байна.

0/1000