horoscope
horoscope
horoscope
userГ. Урантөгс

Батлан хамгаалах яамны дарга нарын 50 насны ойн баярт төсвөөс 7 сая төгрөг зарцуулжээ

post-img

2024 оны арван хоёрдугаар сарын 16-нд Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга Х.Ганхуяг тушаал гаргаж яамны сайд болон нэр бүхий албан тушаалтнуудын 50 насны ойд хүндэтгэл үзүүлэх 7 сая төгрөгийг төсвийн мөнгөнөөс гаргахаар шийдвэрлэжээ.

Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуягийн 2024 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдрийн А 102 тоот уг тушаалд :

“Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ц.Одхүү, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Бригадын Генерал М.Мөнхбаяр, Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Б.Эрхэмбаяр, мөн газрын хяналт шалгалтын шинжээч, улсын ахлах байцаагч Ж.Амаржаргал нарын 50 насны ойд хүндэтгэл үзүүлэхэд шаардагдах төсвийн тооцоог хавсралтаар баталсугай” гэжээ.

0/1000