horoscope
horoscope
horoscope
userР. Цэцэгбаяр

“Амар байна уу 2025” үзэсгэлэн, худалдаанд 1000 гаруй аж ахуйн нэгж оролцоно

post-img

Нийслэлийн засаг даргын санаачилгаар Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвөөс жил бүрийн Сар шинийн баярыг угтан зохион байгуулдаг “Амар байна уу 2025” үзэсгэлэн худалдаа 2-р сарын 1-27-ны хооронд “Их наяд” худалдааны төвд болно. Үүнд 1000 гаруй аж ахуйн нэгж оролцох аж.
Энэ жилийн үзэсгэлэн, худалдаа хотын “А” бүсэд болохоороо онцлог. Үзэсгэлэн, худалдаа өдөр бүр соёл, урлагийн хөтөлбөртэй.
Үзэсгэлэнгийн гол зорилго нь иргэдэд хямд үнэтэй, чанартай барааг түгээх юм. Үзэсгэлэн, худалдаа зохион байгуулах байр талбай нь үнэгүй учир энд худалддаг бараа бүтээгдэхүүний үнэ хямд байдаг аж.


Сар шинийн баяраар улсын хэмжээнд 1.3 их наяд төгрөг Хятад улс руу юань болж гардаг гэсэн судалгаа бий. Харин “Амар байна уу” үзэсгэлэн, худалдааг зохион байгуулснаар иргэд 2023 онд 40 гаруй сая төгрөг, 2024 онд 51.8 тэрбум төгрөг олсон байна.

0/1000