horoscope
horoscope
horoscope
userГ. Мөнх-Эрдэнэ

Д.Трампыг мөрдөн шалгах ажиллагаанд оролцсон албан тушаалтнуудыг халжээ

post-img

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампыг мөрдөн шалгах ажиллагаанд оролцсон олон албан тушаалтнуудыг ажлаас нь халах шийдвэрийг тус улсын Хууль зүйн департамент гарган, гүйцэтгэсэн байна.

Америкийн хэвлэлүүдийн мэдээлснээр АНУ-ын Хууль зүйн департаментын зүгээс ерөнхийлөгч Д.Трампын хоёр хэрэг дээр ажилласан хуульчдын багт багтсан албан тушаалтнуудыг халсан байна.

Тодруулбал, Д.Трампыг 2020 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг хүчингүй болгохыг оролдсон хэрэг болон түүнийг засгийн газрын нууц баримт бичгүүдийг өөр зорилгоор зохисгүй ашиглаж шийдвэрлэсэн хэмээх хэргийн дагуу шалгаж байсан тусгай төлөөлөгч, мөрдөн байцаагч Жек Смитийн багт багтсан Хууль зүйн яамны арав гаруй албан тушаалтан ийнхүү ажилгүй болжээ.

Тухайн үедээ дээрх хоёр хэрэгт Д.Трамп өөрийгөө буруугүй хэмээн мэдэгдэж байсан ч мөдөн шалгах ажиллагааны үр дүнд түүний эсрэг эрүүгийн хэрэг үүсгээд байсан юм. Гэвч өнгөрсөн оны 11-р сарын ерөнхийлөгчийн сонгуульд Д.Трамп ялалт байгуулсны дараагаар дээрх хэргүүд хаагдсан байна.

Яамны шийдвэрийн дагуу Жек Смитийн багийн ямар гишүүдийг ажлаас халсан нь тодорхойгүй байгаа ч тэднийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх үйл явцыг даваа гарагт нэн даруй гүйцэтгэсэн байна.

Түүнчлэн Д.Трампын томилсон, Вашингтоны онцгой бүсийн түр прокурор Эд Мартин 2021 оны 1-р сарын 6-нд Капитолын ордонд болсон үймээн самуунтай холбоотойгоор олон зуун хүнд хэрэг үүсгэсэн зарим прокуроруудыг дотоод мөрдлөг явуулж, шалгах ажлыг эхлүүлсэн талаар даваа гарагт CBS, CNN зэрэг Америкийн хэвлэлүүд мэдээлжээ.

0/1000